Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар дөрвөн
асуудал ярьсны нэг нь "Hero entertaiment”-ынхан "100 чухал сэдэв”
нэвтрүүлгийн тухай байв. Тодруулбал уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ
үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. Улмаар "Hero
entertaiment”-ын удирдлагуудад Эрүүгийн хуулийн 86.1-д зааснаар
эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь
тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3743
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих