Израиль 2024 онд ч Газын зурваст дайн хийсээр байх болно гэж тус улсын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч арын Даниел Хагари ням гарагт мэдэгджээ.
ХАМАС бүлэглэлийн аравдугаар сарын 7-ны гэнэтийн дайралтаас хойш 21,800 гаруй палестин хүн амиа алдаад байгаа аж. Тус анклавын /нэг улсын харьяа нутаг дэвсгэр нь өөр улсын нутаг дэвсгэрт оршихыг хэлнэ/ 2.3 сая орчим оршин суугчдын 85 хувь нь дүрвэсэн байна. АНУ Израилийн талд тууштай зогсож байгаа хэдий ч Вашингтон хүртэл Газын ирээдүйн талаар Ойрхи Дорнодын холбоотонтойгоо зөрчилдөж эхлээд байна.
Ням гаригт Израилийн Сангийн сайд Безалел Смотрих палестинчуудыг Газын зурвасаас нүүлгэн шилжүүлэхийг дэмжиж, тэнд 2005 онд татан буулгасан еврей суурингуудыг сэргээхийг санал болгосон байна.
https://www.rt.com/news/590012-israel-war-all-year-gaza/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих