
Гэтэл түүнийг бүх шатны шүүхийн байгууллагаас дээрх есөн ажилтныг ажлаас хууль бусаар халсан хэмээн үзэж тэдний ажилгүй байх үеийн бүх тэтгэмжийг О.Магнайгаар нөхөн төлүүлэхээр болсон. Гэвч тэрбээр хашралгүйгээр дахин нэг даргыг "Бусдыг зодсон” гэх шалтгаанаар ажлаас халах саналтай байгаагаа албаныханд илэрхийлжээ.
Тодруулбал Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хов хүргэж, бушуухан "Ёс зүйгүй энэ даргыг ажлаас нь чөлөөлөөд өг” гэсэн албан тоот илгээжээ.
Бид өмнөх дугаартаа энэхүү зодооны хэргийн талаар товчхон мэдээлж байсан.
Харин одоо болсон үйл явдлыг баримттайгаар сийрүүлбэл, өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр ОБЕГ 10 жилийнхээ ойн хүрээндээ нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.
Эл тэмцээнд ШӨХТГ хоёрдугаар байранд шалгарсан тул О.Магнай өөрийн зүгээс ажилчдаа дайлахаар "Бишрэлт” ресторанд урьсан байна.
Ингээд хүлээн авалт эхлэх үеэр тус газрын мэргэжилтэн У.Батсуурь үйл ажиллагаа эхлэхээс өмнө архидан согтуурч бусад руугаа балмад, танхай авир гарган агсарчээ.
Гэтэл энэ үеэр тус газрын орлогч дарга Ж.Алтансүх хүнтэй утсаар ярьж байсан бөгөөд У.Батсуурь барьж байсан шилэн стаканаа түүний нүүр рүү шидэж биед нь гэмтэл учруулсан байна.
Гэтэл энэ бүх байдлыг О.Магнай илтэд мушгин гуйвуулж зодуулсан даргын тухай Ч.Сайханбилэг даргад "ШӨХТГ-ын орон тооны гишүүн Ж.Алтансүх нь архидан согтуурч зарим алба хаагчтай маргалдан, зүй бус үйлдэл гарган төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцлага тооцож өгнө үү” гэсэн албан тоот хүргүүлсэн байна.
Тэгвэл О.Магнай даргын тэгтлээ их хаацайлж байгаа У.Батсуурь нь түүний ивээлд багтаж элдэв янзын хор найруулахдаа гаршсан нэгэн аж.
Тухайлбал О.Магнай өөрийн ашиг сонирхолд нийцсэн зүйлдээ У.Батсуурийг хөдөө орон нутагт томилон ажиллуулж, аж ахуйн нэгжүүдийг дарамталсан үйл ажиллагааг нэг биш удаа хийлгэж байсан гэнэ.
Түүнчлэн У.Батсуурь бусад ажилчдадаа их л дээрэнгүй хандаж гурван даргаа удаа дараа зодож гэмтээсэн ч О.Магнай дарга толгойг нь илээд өнгөрсөн байна.
Мөн халаас нэгтэй дарга, мэргэжилтэн хоёр асуудал үүсгэсэн компанийнхаа талд шийдвэр гаргаж элдэв янзын арга хэмжээ, урилга заллагад хоёулхнаа оролцдог гэсэн хөдөлшгүй баримт хүртэл байна.
Бас нэгэн баримт дурьдахад өнгөрсөн оны долоодугаар сарын 3-ны өдрийн зохицуулах зөвлөлийн хурлаар "Цахилгаан дулааны тарифт өөрчлөлт оруулах тухай” асуудал яригдсан аж.
Гэтэл энэ суудлыг тэд эвтэйхэн зохицуулж шийдээд сонирхогч этгээдийн зохион байгуулсан тусгай ажиллагаанд тэдний зардлаар олон хоногоор тансаглан зугаалж, тэдгээрийн хүүхдүүдийг ажилд авсан тухай баримт ч байдаг байна.
Түүнчлэн О.Магнай "Шилдэг 50 улстөрч” шалгаруулалтад оролцохдоо байгууллагынхаа төсвөөс долоон сая төгрөгийг нэгэн төрийн бус байгууллагад өгч дээрх өргөмжлөлийг худалдан авч байсан байна.
Ямартай ч түүний талаар товчхон дурьдахад цаг их гарздах бололтой. Уг нь ШӨХТГ төрийн байгууллага. Гэтэл өөрийн хувийн компани мэт аашилж буй О.Магнай дарга ажлаа үнэнчээр хийж байгаа хүмүүсийг хавчин, гадуурхаж харин өөрт нь долигоносон хэсэг бүлэг бүтэлгүй хүмүүсийн толгойг илж гадагшаа, дотогшоо томилолтоор шагнаж байгаа нь шударга үйлдэл үү гэж О.Магнайгаас асуумаар байна.
Товчхондоо бол төрийн байгууллага биш О.Магнайгийн "вант” улс аль хэдийн бий болсон бололтой.
Р.Саруул
Эх сурвалж:


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3744
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих