Зүүн бүсийг чиглэсэн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан шуурхай бүлэг Дорнод аймгийн Булган, Чойбалсан сумдад ажиллалаа.
Булган сум цагаан зуд, Чойбалсан сум цагаан зудархуу эрсдэлийн үнэлгээтэй байна. Сумдад зам гаргах өндөр хүчин чадалтай машин, техникийн болон өвс тэжээлийн дэмжлэг нэн шаардлагатай байна учраас Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээс туулах чадвар бүхий 11 авто машиныг зам гаргах ажилд дайчлан, шатах, тослох материалын зардлыг улсын онцгой комиссоос шийдүүлэв.
Улсын онцгой комиссоос Дорнод аймагт 11 тонн хивэг, тэжээлийг үнэ төлбөргүйгээр, 650 тонн тэжээл, тэжээлийн будааг ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорацаас гарган олгохоор шийдвэрлэв.
Мөн ХХААХҮЯ-ны болон харьяа байгууллагуудын нийт албан хаагчдын малчдадаа туслах хандиваас Дорнод аймгийн Булган, Чойбалсан, Баянтүмэн, Матад, Хөлөнбуйр сумдад тус бүр 10 сая төгрөг нийт 50 сая төгрөгийг олгохоор боллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих