"Монголын зүүн бүс нутгийн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг боловсруулах бэлтгэл ажлын төслийн санхүүжилтэд зориулан Унгар Улс өөрийн хөгжлийн албан ёсны тусламжаас 120 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг энэ онд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү төслийг энэ оны 9 дүгээр сард багтаан хоёр тал хэрэгжүүлэхээр төлөвлөжжээ.
Дээрх төслийг хэрэгжүүлсний дараа "Хэрлэн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг Монгол, Унгарын холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг олох талаар хамтран ажиллах юм.
"Хэрлэн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн бэлтгэл ажлын төслийг эхлүүлэхээр БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд, мэргэжилтэн Х.Көбейхан, Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Д. Чулуунбат нарын бүрэлдэхүүнтэй Монголын талын Ажлын хэсэг 2014 оны 2 сарын 26-наас 3 сарын 2-ны өдөр Будапешт хотноо ажиллав.
Манай Ажлын хэсгийнхэн Унгарын Хөдөөгийн хөгжлийн яам, Дотоод хэргийн яам, Байгаль орчны үндэсний хүрээлэн, Усны удирдлагын ерөнхий газар, Усны бизнес кластерт зочлон, тэдгээрийн холбогдох хүмүүстэй бэлтгэл ажлын төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон төслийг хэрэгжүүлэхэд манай талаас гаргаж өгөх шаардлагатай өгөгдөл болон мэдээллийн талаар харилцан санал солилцов.
Унгарын мэргэжилтнүүд манай орны усны аж ахуйн салбарын хөгжилд өмнө нь оролцож байсан арвин баялаг туршлагатай юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих