Жил бүр Өвөр Монголын үр тарианы талаас илүү хувийг бүс нутгаас гадагш тээвэрлэж, улс орныг бүхэлд нь хангаж байна. Бүх Хятадын ард түмэнд өдөр бүр ноогдох 5 аяга сүү тутамд 1 аяга нь Өвөр Монголоос ирдэг. Бүх Хятадын хонин махны 1/5 хувь, үхрийн махны 1/10 хувь нь Өвөр Монголоос ирдэг. Өвөр Монголын үхэр хонины махны гарц, сүүний гарц, "Шилдэг, онцгой, шинэ" хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний нийт бүтээгдэхүүний тоо Хятад улсдаа нэгдүгээрт ордог бөгөөд "Мэн Зи Хао" брэндийн бүтээгдэхүүн нь улс орон даяараа сайн борлуулагддаг юм.
"Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэсний чухал бааз" хэмээх нэрийн хуудас нь Өвөр Монголын нэр төр болж байна.
Хятадын сүүний нутаг хэмээгддэг Хөх хот нь 2023 онд "Дэлхийн сүүний шинжлэх ухаан, технологийн нутаг", "Хятадын сүүний үржлийн нутаг" цол тэмдгээр энгэрээ маялгажээ. Төмс их ургадаг Улаанцав хотыг "Хятадын төмсний нутаг" гэж нэрлэжээ. "Хорчин үрэр" брэндтэй Тунляо хот нь "Хятадын бэлчээрийн махны чиглэлийн үхрийн нутаг" байгуулж байна. Дэлхийн ноос ноолуурын үйлдвэрлэлийн 13 хувийг эзэлж буй “Хятадын ноос ноолуурын нутаг” хэмээгддэг Ордос хот нь "Дэлхийн ноос ноолуурын нутаг"-ыг бий болгож байна. Улаанхад хотын Ар Хорчин хошууг "Хятадын өвсний нутаг" гэж тодорхойлсон бөгөөд Нинчен шянийн мууранд хэрэглэх шорооны гарц дэлхийн 1/5 орчим хувийг эзэлж, дэлхийн хамгийн том мууранд хэрэглэх шорооны үйлдвэрлэлийн бүс болсон байна. Хятадын нийт тэмээний 1/3-ыг эзэлдэг Алшаа аймаг нь тус улсад цорын ганц тэмээн соёлын музейтэй бөгөөд "Хятадын тэмээний нутаг" болсон. Хянган аймаг нь "өндөр чанартай тутарга будааны нутаг" -ыг байгуулахыг хичээж байна...
"Шилдэг, онцгой, шинэ" хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тоогоороо өнөөдөр Өвөр Монгол нь Хятадад эхний байранд орж байна. Хорчин үхэр, Шилийнголын хонь, Улаанхадын шар будаа, Хянган аймгийн тутарга гээд улс орон даяар хүрэглэгчдэд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн ба И Ли брэндийн Жиньдянь сүү, Мэн Нюү брэндийн Тэргүүн сүү, Ордос брэндийн ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяар алдартай. Үндэсний эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах чадвар ихээхэн дээшилсэн бөгөөд Өвөр Монгол нь "Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үндэсний чухал бааз" хэмээх нэрийн хуудсаараа тод гэрэлтэж байна.
Зохиогч: | Л.НАРАНХҮҮ, ЛИ ШЯ |
Найруулагч: | Х.АРВИНТАЛ, Х.БАЯНМӨНХ |
Эх сурвалж: | ӨМӨС |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих