Голланд-Мексик 2:1
Тоглолтын гоолууд
Мексик-Жиовани дос Сантос-1 /48 дахь минут/
Голланд-Уэсли Снайдер-1 /88 дахь минут/
Голланд-Клас-Ян Хюнтелар-1 /90+4 дэх минут торгуулийн цохилтоор/
Бразильд болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шал гаруулах тэмцээний шигшээ наймын төлөөх хоёр тоглолтод Голланд, КостаРикагийн баг өрсөлдөгчдөө буулган авлаа. Манай цагаар зургадугаар сарын 30ний 00:00 цагаас эхэлсэн Голланд, Мексикийн багийн тоглолтод голландчууд эцсийн мөчид хоёр гоол оруулснаар Латин Америкийн багийг буулган авч цааш явах эрхээ "халааслав”. 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын дэд байрын шагналт "Нисдэг голландчууд”ын хувьд энэ тоглолт хар дарсан зүүд байсан бөгөөд азын тэнгэр ивээсэн гэхэд болно. Өмнөд Америкт зохиосон тэмцээнд нутгийн баг сайн тоглодгийн жишгээр Мексикийн баг тун сайн тоглолт үзүүлсэн ч эцсийн мөчид боломжоо алдсан. Мексикийн багийн дасгалжуулагч тоглолтын эхний хагаст Голландын багийг сандаргаж байсан хагас хамгаалагч Хектор Херрера, довтлогч Орибе Пералта, Жиовани дос Сантос нарыг сэлгээнд суулгасан нь алдаа байсан юм. Хектор Херрара, Орибе Пералта нар боломжоо алдаж байсан ч "Барселона”гийн экс од Жиовани дос Сантос 16гийн гаднаас өөрийн ур чадварыг ашиглан нэгэн "гоёмсог” гоолыг оруулсан. Харин тэд сууснаар Голландын багийн хойд хэсгийн сандрал үгүй болж зөвхөн урагшаа довтолсоор байв. Үүний улмаас хэд хэдэн гоол орох боломжтой байсан ч Мексикийн хаал гач, тоглолтын шилдэг та мирчнаар шалгарсан Гуиллермо Очоа тэр бүгдийг аюулгүй болгож, Робин ван Перси, Арьен Роббен нарыг ажилгүй болгож байв. Тиймээс Луи ван Гаал Робин ван Персиг КласЯн Хюнтелараар сэлгэж, КласЯн Хюнтелар шүүгчийн мэдлийн дөрөв дэх минутад торгуулийн цохилтоос гоол хийж багтаа ялалт авчирсан. "Улбар шарууд”ын супер од Арьен Роббен эцсийн мөчид ч гэсэн тэмцсээр 16гийн шугамд нэвтэрсэн. Харин Мексикийн ахлагч Рафаэль Маркуиз түүнийг унагаж алдаа авснаар багаа хожигдолд хүргэв. Тоглолтын эхний үе Мексикийн багийн давамгайллаар өн дөрлөж, хоёрдугаар хагас эхлээд ердөө гурван минут өнгөрч байхад Жиовани дос Сантос гоол оруул сан. Үүнээс хойш Голландын баг тоглолтын санаач лагыг гартаа авсан ч гоол орохгүй бай саар үндсэн цаг дуу сахаас хоёрхон минутын өмнө Гол ландын багийн найруулагч Уэсли Снайдер булангийн цохилтоос ойсон бөмбөгийг хүчтэй цохиж багаа хожигдох аюулаас аварсан юм. Үүний дараа тоглолт тэн цээгээр өндөрлөх нь гэж байтал КласЯн Хюнтелар 90+4 дэх минутад Арьен Роббений авчирсан торгуулийн цохилтыг чулуу болгосон. Дашрамд дурдахад, энэ тоглолтод шүүгч долоо минут сунгасан юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3755
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих