Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Ерөнхий сайдын 30 минут”-ын ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү хурлын үеэр Ерөнхий сайд, "Аймгийн төвүүдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 7 хувийн хүүтэй зээлийг орон нутгийн иргэдэд олгохоор судалж байна. Нэг сарын хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ. Энэ онд бүх аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц, 200 айлын хаусны хороолол барих асуудал ярьж байсан. Орон нутагт ажилласан мэргэжлийн баг одоогийн байдлаар Увс, Орхон, Дархан-Уул, Төв, Ховд зэрэг 6 аймагт 1000 айлын орон сууцны барилга барих шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Тус мэргэжлийн баг одоогоор аймгийн төвүүдэд барьж буй орон сууцны эрэлт нийлүүлэлт, хэдэн иргэн 8 хувийн орон сууцны зээлд хамрах боломжтой гэх зэрэг асуудлыг судалж үзээд дээрх дүгнэлтийг гаргасан аж. Мөн энэ жил 9 аймагт Дулааны станц барина. Энэ нь орон сууцжуулах хөтөлбөрийн дэмжсэн томоохон дэмжлэг болно гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Мөн Буянт-Ухаа хороололд хөдөө орон нутгийн иргэдийг хамруулах боломжгүй. Тус хороололд захиалга өгөх гэж буй иргэдийн захиалгыг авахгүй байгаа нь цахимаар бүртгэх ажил төгөлдөржөөгүйтэй холбоотой. Гэхдээ Төрийн орон сууцны компани Буянт-Ухаа хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ гэсэн мэдээллийг өглөө.
Түүнчлэн орон нутгийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдсан. 11 аймгийн төвд энэ сардаа багтаан оношилгооны төв ашиглалтад орно. Өнгөрсөн сарын ажлаа дүгнэж, энэ сарын ажлаа төлөвлөдөг энэ уулзалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай зохион байгууллаа. Манай улсад 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн бий. Монголд ажил хийх түмэн боломж байна. Тэдгээрийн эхнийх нь 40-өөс дээш насныхныг ажилтай болгох хөтөлбөр юм. Энэ зун 10 мянган оюутныг ажлын байраар хангана. Цаашилбал, ААН-үүдийн оюутныг авч ажиллуулах сонирхлыг нэмэгдүүлэх ажлыг давхар зохион байгуулна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 4 мянга шахам иргэн суралцаж байна. Эдгээр ажилтнуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармагийг 4 дүгээр сарын 4-нд төв талбайдаа зохион байгуулна. Ирэх даваа гарагийн "Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцож, өнгөрсөн жилийн ажлын тайлан, энэ жилийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулна гэж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн мэдээлэв.
Ерөнхий сайдын мэдээллийн дараагаар сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авсан. Сэтгүүлчид шүлхийн эсрэг хэрэгжүүлж буй ажил үр дүнгээ өгч байгаа эсэх, эх орны хөрсөнд тарьж ургуулсан ногоо хортой гэх мэдээлэлд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ, уран ашиглалт зэрэг асуудлыг тодруулав.
Ерөнхий сайд, Шүлхийн асуудлыг манай улс бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа. Өмнө нь ч энэ өвчин гарч байсан. Тиймээс цаашид энэ өвчнийг хэрхэн шийдвэрлэх талаар бодлого боловсруулахыг ҮХААЯ-нд үүрэг өгсөн. Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна.Үүнийг тодруулж шалгана. Цөмийн хог хаягдлыг манай улс нутагтаа булшлахгүй. Ураныг шар нунтаг хүртэл ашиглах бодлого бий. Одоогоор хайгуулын лицензтэй компаниуд бий. Харин ашиглалтын лицензтэй нэг ч компани байхгүй гэдийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Б.Туул
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих