Тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын байт харвааны багаас Б.Отгонболд олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх аваад буй бөгөөд жүдо 11, чөлөөт бөх 8, бокс 2, дугуй 2, хөнгөн атлетик 2, байт харваа 1, хүндийн өргөлт 1, буудлага 3 эрх авчээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих