УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болж, 21 хууль түүнийг дагалдан боловсруулсан 92 хуулийн төсөл буюу нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Мөн УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдааныг долдугаар сарын 1-н хүртэл түр завсарлаж байгаа юм. 7 сарын 1-нээс 128 гишүүнтэй шинэ парламент хуралдаж эхлэх юм.
"Энэ удаагийн хаврын ээлжит чуулган 58 өдөр хуралдаж, 247 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Найм дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган зохион байгуулж, 157 бие даасан хууль, 2,116 хуульд нэмэлт өөрчлөлтийг баталлаа" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар ярив.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих