...Үлэг гүрвэлийн мөрийг өдий
хүртэл хадгалсан
Энэ талаар "Үлэг гүрвэлийн төв музей”-н захирал Л.Жавзмаатай ярилцлаа.
Л.Жавзмаа: Үлэг гүрвэлийн төв музейн нэг заал наадмаар нээлтээ хийнэ
-Үлэг гүрвэлийн музей тун удахгүй гэсэн бичгийг харлаа. Хүмүүсийн дунд нэлээд хүлээлт үүсгэж байх шиг. Хэзээ нээлтээ хийх гэж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд нэрд гарсан маш олон сор үзмэртэй музей бий болох гэж байна. Монголын ард түмэнд хэрэгтэй. Цаашид өвлүүлж, уламжлуулж явна гэсэн үг. Улс оршин тогтнох гол үндэс нь соёл иргэншил байдаг юм. Тиймээс соёлынхоо өвийг зөв хадгалж, хамгаалж байх нь зүйтэй. Тиймээс үлэг гүрвэлийн төв музейг байгуулахаар болсон. Албан ёсоор ашиглалтад ортлоо удах байх. Гэхдээ хүмүүсийг аль болох удаан хүлээлгэхгүйгээр богино хугацаанд үүд хаалгаа нээхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид засварын ажил хийж байна. Гэтэл ССАЖЯ-наас 78 сая төгрөг хуримтлуулах төлөвлөгөө авсан. Бид засварын ажил хийж байх хугацаанд зүгээр суухыг хүсэхгүй байна. Тиймээс барилгын засвар дуусхаас өмнө эхний ээлжид төв заалыг ашиглаад "Т.Батаар ба сор үзмэрүүд” гэсэн үзэсгэлэн гаргах гэж байна. Энэ сарын 10-нд нээлтээ хийнэ. Ямартай ч хүмүүсийг баяр наадмаар үзэж, харах юмтай болгоё гэж бодож байна.
-Мэдээж Т.Батаарыг музейд тавих юм байна. Хүмүүс ч түүнийг сайн мэддэг болсон. Өөр ямар, ямар үзмэр тавих вэ?
-Дэлхийн хэмжээнд палеонт- логийн олдвортой гурван улс байдаг. Үүнд яах аргагүй Монгол, АНУ, болон Хятадын өмнөд хэсэг. АНУ-ын судлаач Эйр чепен Эйндрүс Монголд палеонтлогийн олдвор байдаг гэдэг эх үүсвэрийг анх удаа 1924 онд тавьсан. Бидний Т.Батаар гэж нэрлэж байгаа үлэг гүрвэлийн араг яс байгалийн түүхийн музейд байсан. Тэр үед өдийг хүртэл хэн ч үүний талаар мэддэггүй байсан. Т.Батаарыг одоо хүн бүр мэддэг боллоо. Одоо харин үүнээс гадна 10 гаруй сор үзмэрийг музейд тавих болно.
-Юуны түрүүнд хүмүүс музейн үнэ ханшийг сонирхох байх. Гадаадын жуулчид арай өндөр үнээр үзэх үү. Үнийг тогтоосон уу?
-Дуулсныг хураавал эрдэм, дуслыг хураавал далай гэдэг. Монгол ардын сайхан үг байдаг. Үүнийг бид төв талбайд хийсэн шүү дээ. Маш олон хүн бага үнээр үзэж, их мөнгийг улсын төсөвт оруулсан. Музейн үнийн хувьд дээд байгууллагатайгаа зөвлөлдөж тогтооно. Энд ганцхан Т.Батаар биш 10 гаруй сор үзмэр тавигдах учир ярилцах хэрэгтэй л дээ. Өнгөрсөн жил гадаадын жуулчид, монголчууд ялгаагүй нэг үнээр үзсэн. Энэ удаад судалгаа хийж байна. Хамгийн гол нь хүмүүст дарамт учруулахгүй талаас нь бодолцож үнээ тогтооно.
-Улсын баяраар зөвхөн нэг заал нь нээлтээ хийх юм байна. Тэгвэл үлэг гүрвэлийн төв музей албан ёсоор үүд хаалгаа нээхэд хэчнээн үзмэр дэлгэх вэ. Одоогоор танайд бүртгэлтэй хэдэн үзмэр байна?
-Одоогоор бүртгэлтэй байгаа нь ганцхан Т.Батаар. Шинжлэх ухааны академийн палентлогийн төв музейг Үлэг гүрвэлийн төв музейд нэгтгэх гэсэн 2013 оны нэгдүгээр сард гарсан Засгийн газрын тогтоол удахгүй хэрэгжих байх. Энэ тогтоолын дагуу 500-1000 гаруй музей манайд ирэх байх гэж бодож байна.
-Хүмүүс энэ байшинг өмнө нь OKTA төв байснаар нь илүү мэддэг. Эдгээр үзмэр энэ байшинд багтах уу. Хадгалалт, хамгаалалт талаасаа энд зохицох болов уу?
-Энд хангалттай багтана. Тиймээс үлэг гүрвэлийн төв музейг байгуулах гэж байна. Хадгалалт, хамгаалалт талаасаа зохицно. Учир нь, музейд зориулж барьсан ганц байр бол яах аргагүй энэ.
-Т.Батаар эргэн ирлээ гээд төв талбайд болон Дархан хотод хүмүүст үзүүлсэн. Үүнээс олсон орлогыг юунд зарцуулж байна бэ?
-Т.Батаарыг буцааж авчрахад Монголын ард түмэн баяр хөөр болж байсан. Олимпийн аварга төрсөнтэй адил хүлээж авсан. Тиймээс бид өнгөрсөн жил Т.Батаарыг төв талбайд байрлуулж хүмүүст үзүүлсэн. Гурван сарын хугацаанд 600 гаруй мянган хүн үзэж, 120 сая төгрөгийн орлого олсон. Энэ нь өөрийн соёлын өвийг хэрхэн, яаж сурталчилж болдгийг харуулж байгаа юм. Үүний дараа бид Т.Батаарыг Дарханд байрлуулсан. Тэнд найман сар байхдаа 12 сая төгрөгийн орлого олсон. Гэрээний дагуу тэнцүү хувааж авсан. Гэхдээ энэ орлого бидэнд ямар ч хүртээлгүй. Зөвхөн улсын төсөвт ордог юм.
-Тэгвэл музейн засварын ажлыг яаж хийж байна вэ. Улсын төсвийн мөнгөөр засч байгаа юу?
-Мэдээж улсын төсвөөс зас- варын зардлыг гаргана. Засвар нэлээд удаан үргэлжилж байна. Аргагүй дээ. Бараг шинэ барилга барьж байгаатай адилхан байна. Барилгынхаа шинжээчийн дүгнэлтийг гаргуулчихсан. Сонгон шалга- руулалт явуулж зураг төсөл гар- гуулна. Үүний дараа л хэдэн төгрөгийн засвар орох нь тодорхой болно.
-Монголд үлэг гүрвэлийн музей анх удаа бий болох гэж байна. Гэтэл музейн засвар, бүтээн байгуулалтыг мэргэжлийн бус хүмүүс хийж байна гэж ярих юм. Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Ийм худлаа мэдээлэл хүмүүст тарсан байна. Мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Ер нь 56 хүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор 20 гаруй хүн ажиллаж байна. Манайх 800 гаруй сая төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг ажилчдын цалин болон үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн үг. Тэндээс гараад бид үлэг гүрвэлийн төв музейн талаар иргэдийн байр суурийг сонссон юм. Ц.Мягмар "Монголын нэг гайхамшиг үлэг гүрвэлийн музей юм. Тиймээс энэ музейг ямар нэгэн шалтгаанаар хойшлуулахгүйгээр богино хуга цаанд нээж, иргэдийн хүртээл болгох хэрэгтэй. Гэхдээ зөвхөн үзүүлэх биш танин мэдүүлэх, судалгааны шинж чанартай болгох хэрэгтэй л дээ” гэв. Энэ зэргээр хүлээлтгүй хурдан нээлтээ хийхийг нь хүссэн хүмүүс цөөнгүй таарч байлаа. Харин иргэд хамгийн түрүүнд биднээс "Хэдэн төгрөгөөр үзүүлэх юм бол” гэж асууж байсан юм. Асуултын хариу энэ сарын 10-наас өмнө тодорхой болох биз ээ. Ямартай ч хэл ам дагуулсан, хүлээлт үүсгэсэн, сонирхол татсан үлэг гүрвэлийн төв музейн нэг заал нээлтээ хийж, баяр наадмаар хүмүүсийн үзэх зүйл нэгээр нэмэгдэх нь тодорхой боллоо.
Онгон цэнхэр талыг
эзэгнэнхэн төрлөө би.... хэмээн
нэрт яруу найрагч шүлэглэсэн
байдаг.
Дэлхийд үлэг гүрвэлийн
олдвор олддог гурван улс байдаг. Түүний нэг нь манайх. Мэдээж, энэ
сайхан эх орныхоо соёлын өвийг
хадгалж, хамгаалж үр хойчдоо
өвлүүлэн үлдээж, цаашлаад аялал,
жуулчлалын эх үндэс болгож
гадаадын жуулчдыг татах нь
бидний болоод төр, засгийн үүрэг.
Тиймээс Монгол Улсын Засгийн
газрын 2013 оны нэгдүгээр сарын
12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор
"Соёлын өвийг хадгалж хамгаалах,
хойч үедээ өвлөн уламжлуулах,
палеонтлогийн олдворыг нийтэд
сурталчлах” зорилгоор "Үлэг
гүрвэлийн төв музей” байгуулахаар
болсон. Энэ тогтоолоос хойш
өнөөдрийг хүртэл музейг үзэх гэсэн
иргэдийн дунд хүлээлт үүссэн.
Харин саяхнаас бидний мэдэх
OKTA төв буюу төв музей болох
гэж буй байшингийн хананд "Үлэг
гүрвэлийн музей тун удахгүй” гэсэн
бичиг харагдах боллоо. Мэдээж
үүнийг харсан иргэд хэзээ нээх
бол хэдэн төгрөгөөр үзүүлэх бол
гэсэн таамаг дэвшүүлж байгаа
нь ойлгомжтой. Тиймээс бид
энэ удаагийнхаа сурвалжлагыг
"Үлэг гүрвэлийн төв музей”-гээс
бэлтгэлээ.
Биднийг очиход төв
хаалганы бариул дээр "Засвартай
тул зүүн талын хаалгаар орно уу”
гэсэн бичиг байлаа. Тиймээс бид
зүүн хаалгаар орж, "Үлэг гүрвэлийн
төв музей”-тэй танилцаж, хэзээ
нээх талаар нь тодруулах гэсэн
боловч үүдний харуул нь дотогш
нэг ч алхам ойртуулсангүй. Хэсэг
хүлээлгэсний эцэст "Манайх
засвартай байна. Захирал ажилтай
тул уулзах боломжгүй” гэсэн
хариулт өглөө. "Үлэг гүрвэлийн
төв музей” хэзээ нээлтээ хийх
нь нийтэд тэр дундаа аялал
жуулчлалын чиглэлээр ажилладаг
хүмүүст сонирхолтой байсан тул
бид дахин очсон юм. Энэ удаад
харин аз таарав уу гэлтэй музейн
захирал Л.Жавзмаатай үүдэн дээр
таарсан юм. Ингээд бид дотогш
орж, музейн нээлтийн бэлтгэл
ажилтай танилцлаа. Ямартай ч
засварын ажил ид өрнөж байлаа.
Тэдний хэлснээр өдөр шөнөгүй
ажиллаж байгаа гэнэ. Хэсэг нь
хана, шал будаж, хэсэг нь өндөр,
том үлэг гүрвэл урлаж байсан юм.
Тодруулбал, Төв талбайд бидний
сайн мэдэх Т.Батаар энд байрлах
гэнэ. Харин түүний хажууд Т.Батаар
болон Сайхны үлэг гүрвэлийг бүтэн
биеэр нь хийж тавих аж. Мөн хэд
хэдэн сор үзмэрийг байрлуулах юм
байна. Мэдээж музей бүхлээрээ нээлтээ хийхгүй нь тодорхой
харагдаж байлаа. Зөвхөн нэг
зааланд засвар хийж, үзмэрүүдийг
байрлуулах юм байна.
Энэ талаар "Үлэг гүрвэлийн төв музей”-н захирал Л.Жавзмаатай ярилцлаа.
Л.Жавзмаа: Үлэг гүрвэлийн төв музейн нэг заал наадмаар нээлтээ хийнэ
-Үлэг гүрвэлийн музей тун удахгүй гэсэн бичгийг харлаа. Хүмүүсийн дунд нэлээд хүлээлт үүсгэж байх шиг. Хэзээ нээлтээ хийх гэж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд нэрд гарсан маш олон сор үзмэртэй музей бий болох гэж байна. Монголын ард түмэнд хэрэгтэй. Цаашид өвлүүлж, уламжлуулж явна гэсэн үг. Улс оршин тогтнох гол үндэс нь соёл иргэншил байдаг юм. Тиймээс соёлынхоо өвийг зөв хадгалж, хамгаалж байх нь зүйтэй. Тиймээс үлэг гүрвэлийн төв музейг байгуулахаар болсон. Албан ёсоор ашиглалтад ортлоо удах байх. Гэхдээ хүмүүсийг аль болох удаан хүлээлгэхгүйгээр богино хугацаанд үүд хаалгаа нээхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид засварын ажил хийж байна. Гэтэл ССАЖЯ-наас 78 сая төгрөг хуримтлуулах төлөвлөгөө авсан. Бид засварын ажил хийж байх хугацаанд зүгээр суухыг хүсэхгүй байна. Тиймээс барилгын засвар дуусхаас өмнө эхний ээлжид төв заалыг ашиглаад "Т.Батаар ба сор үзмэрүүд” гэсэн үзэсгэлэн гаргах гэж байна. Энэ сарын 10-нд нээлтээ хийнэ. Ямартай ч хүмүүсийг баяр наадмаар үзэж, харах юмтай болгоё гэж бодож байна.
-Мэдээж Т.Батаарыг музейд тавих юм байна. Хүмүүс ч түүнийг сайн мэддэг болсон. Өөр ямар, ямар үзмэр тавих вэ?
-Дэлхийн хэмжээнд палеонт- логийн олдвортой гурван улс байдаг. Үүнд яах аргагүй Монгол, АНУ, болон Хятадын өмнөд хэсэг. АНУ-ын судлаач Эйр чепен Эйндрүс Монголд палеонтлогийн олдвор байдаг гэдэг эх үүсвэрийг анх удаа 1924 онд тавьсан. Бидний Т.Батаар гэж нэрлэж байгаа үлэг гүрвэлийн араг яс байгалийн түүхийн музейд байсан. Тэр үед өдийг хүртэл хэн ч үүний талаар мэддэггүй байсан. Т.Батаарыг одоо хүн бүр мэддэг боллоо. Одоо харин үүнээс гадна 10 гаруй сор үзмэрийг музейд тавих болно.
-Юуны түрүүнд хүмүүс музейн үнэ ханшийг сонирхох байх. Гадаадын жуулчид арай өндөр үнээр үзэх үү. Үнийг тогтоосон уу?
-Дуулсныг хураавал эрдэм, дуслыг хураавал далай гэдэг. Монгол ардын сайхан үг байдаг. Үүнийг бид төв талбайд хийсэн шүү дээ. Маш олон хүн бага үнээр үзэж, их мөнгийг улсын төсөвт оруулсан. Музейн үнийн хувьд дээд байгууллагатайгаа зөвлөлдөж тогтооно. Энд ганцхан Т.Батаар биш 10 гаруй сор үзмэр тавигдах учир ярилцах хэрэгтэй л дээ. Өнгөрсөн жил гадаадын жуулчид, монголчууд ялгаагүй нэг үнээр үзсэн. Энэ удаад судалгаа хийж байна. Хамгийн гол нь хүмүүст дарамт учруулахгүй талаас нь бодолцож үнээ тогтооно.
-Улсын баяраар зөвхөн нэг заал нь нээлтээ хийх юм байна. Тэгвэл үлэг гүрвэлийн төв музей албан ёсоор үүд хаалгаа нээхэд хэчнээн үзмэр дэлгэх вэ. Одоогоор танайд бүртгэлтэй хэдэн үзмэр байна?
-Одоогоор бүртгэлтэй байгаа нь ганцхан Т.Батаар. Шинжлэх ухааны академийн палентлогийн төв музейг Үлэг гүрвэлийн төв музейд нэгтгэх гэсэн 2013 оны нэгдүгээр сард гарсан Засгийн газрын тогтоол удахгүй хэрэгжих байх. Энэ тогтоолын дагуу 500-1000 гаруй музей манайд ирэх байх гэж бодож байна.
-Хүмүүс энэ байшинг өмнө нь OKTA төв байснаар нь илүү мэддэг. Эдгээр үзмэр энэ байшинд багтах уу. Хадгалалт, хамгаалалт талаасаа энд зохицох болов уу?
-Энд хангалттай багтана. Тиймээс үлэг гүрвэлийн төв музейг байгуулах гэж байна. Хадгалалт, хамгаалалт талаасаа зохицно. Учир нь, музейд зориулж барьсан ганц байр бол яах аргагүй энэ.
-Т.Батаар эргэн ирлээ гээд төв талбайд болон Дархан хотод хүмүүст үзүүлсэн. Үүнээс олсон орлогыг юунд зарцуулж байна бэ?
-Т.Батаарыг буцааж авчрахад Монголын ард түмэн баяр хөөр болж байсан. Олимпийн аварга төрсөнтэй адил хүлээж авсан. Тиймээс бид өнгөрсөн жил Т.Батаарыг төв талбайд байрлуулж хүмүүст үзүүлсэн. Гурван сарын хугацаанд 600 гаруй мянган хүн үзэж, 120 сая төгрөгийн орлого олсон. Энэ нь өөрийн соёлын өвийг хэрхэн, яаж сурталчилж болдгийг харуулж байгаа юм. Үүний дараа бид Т.Батаарыг Дарханд байрлуулсан. Тэнд найман сар байхдаа 12 сая төгрөгийн орлого олсон. Гэрээний дагуу тэнцүү хувааж авсан. Гэхдээ энэ орлого бидэнд ямар ч хүртээлгүй. Зөвхөн улсын төсөвт ордог юм.
-Тэгвэл музейн засварын ажлыг яаж хийж байна вэ. Улсын төсвийн мөнгөөр засч байгаа юу?
-Мэдээж улсын төсвөөс зас- варын зардлыг гаргана. Засвар нэлээд удаан үргэлжилж байна. Аргагүй дээ. Бараг шинэ барилга барьж байгаатай адилхан байна. Барилгынхаа шинжээчийн дүгнэлтийг гаргуулчихсан. Сонгон шалга- руулалт явуулж зураг төсөл гар- гуулна. Үүний дараа л хэдэн төгрөгийн засвар орох нь тодорхой болно.
-Монголд үлэг гүрвэлийн музей анх удаа бий болох гэж байна. Гэтэл музейн засвар, бүтээн байгуулалтыг мэргэжлийн бус хүмүүс хийж байна гэж ярих юм. Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Ийм худлаа мэдээлэл хүмүүст тарсан байна. Мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Ер нь 56 хүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор 20 гаруй хүн ажиллаж байна. Манайх 800 гаруй сая төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг ажилчдын цалин болон үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн үг. Тэндээс гараад бид үлэг гүрвэлийн төв музейн талаар иргэдийн байр суурийг сонссон юм. Ц.Мягмар "Монголын нэг гайхамшиг үлэг гүрвэлийн музей юм. Тиймээс энэ музейг ямар нэгэн шалтгаанаар хойшлуулахгүйгээр богино хуга цаанд нээж, иргэдийн хүртээл болгох хэрэгтэй. Гэхдээ зөвхөн үзүүлэх биш танин мэдүүлэх, судалгааны шинж чанартай болгох хэрэгтэй л дээ” гэв. Энэ зэргээр хүлээлтгүй хурдан нээлтээ хийхийг нь хүссэн хүмүүс цөөнгүй таарч байлаа. Харин иргэд хамгийн түрүүнд биднээс "Хэдэн төгрөгөөр үзүүлэх юм бол” гэж асууж байсан юм. Асуултын хариу энэ сарын 10-наас өмнө тодорхой болох биз ээ. Ямартай ч хэл ам дагуулсан, хүлээлт үүсгэсэн, сонирхол татсан үлэг гүрвэлийн төв музейн нэг заал нээлтээ хийж, баяр наадмаар хүмүүсийн үзэх зүйл нэгээр нэмэгдэх нь тодорхой боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3780
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих