УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Мэдээж хэлэлцэх асуудал нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах, УИХ-ын зарим байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, даргыг сонгоно.
Мөн энэ оны төсвийн тодотгол болон ирэх жилүүдийн төсвийн төсөөлөл зэрэг асуудлыг жагсаагаад байгаа.
Гэхдээ эдгээрийн ард Засгийн газарт нэгдсэн намуудын тохироо, хэлэлцээ үргэлжилнэ гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй сайн мэдэж, ахиулаад бас АН-ыг багагүй шүүмжилж байна.
Учир нь ХҮН намын хувьд угаас өнгөрсөн парламентад МАН-тай гар барьж, хамтардаг нь тодорхой болж, энэ удаа ил цагаандаа гарсан.
Харин хатуухан сөрөг хүчин болох ёстой АН нь мөн гар барилцчихаад байгаад учир их бий.
Олон нийтийн зүгээс улстөрийн намууд нэгэнт хамтарч Засгийн газраа бүрдүүлээд “Алсын хараа 2050” зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдээ хөдөлгөх нь гэж харж, хүлээсэн ч даруй сар гаруйн хугацаа өнгөрсөн ч тов тодорхой шийдвэрлэсэн нь үгүй.
Учир нь Засгийн газартай гар барьж, хамтарсан АН-ын зүгээс дотоод асуудлаа цэгцэлж чадаагүй гэж хэлж болохоор байгаа нь МАН, АН, ХҮН намын удирдлагууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурсан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэргээс илэрхий харагдаж байв.
Тодруулбал, дээрх гэрээнд гарын үсэг зурах, мөрийн хөтөлбөрийг батлах эрхийг АН-ын дарга Л.Гантөмөрт өгсөн. Энэ тухай нь бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь ч хэлсэн. Гэтэл бүлгийн гишүүд нь эсэргүүцэж буйгаа цахим сүлжээнд илэрхийлж, засгийн ажлыг гацаана хэмээн сүрдүүлж байгаа ээлжит бусаар ээлжит тохироогоо хийцгээнэ гэсэн үг бололтой.
https://erennews.mn/article/65077
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих