Халхын голын байлдааны түүхт ялалтын 85 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах тэмцэлд Монгол, Зөвлөлтийн цэргүүд мөр зэрэгцэн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нэр төртэй хамгаалж, ялалтыг авчирснаар тусгаар тогтнолоо олон улсын тавцанд баталгаажуулсан түүхтэй билээ.
Өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын “НАЙРАМДАЛ” цэцэрлэгт хүрээлэнд ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын хөшөө сүндэрлэн бослоо. Мөн энэ үер түүхт ялалтын ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болж өндөрлөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих