“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/ нь төрийн 86 байгууллагын 1,251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлж буй.
Улмаар засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байгаа.
Өчигдөр /2024.08.22/ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тус байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.
Эндээс онцлоход,
- Орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх
- Зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах
- E-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт сайд анхааран ажиллана гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=37870
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих