Исландын супермаркетуудад өргөст хэмхийн хомсдол үүссэнийг TikTok трендтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Тус улс дахь TikTok контент бүтээгчид өргөст хэмх, саримс, цагаан будааны цуу, чинжүү, кунжутын тос зэрэг орцоор салат хийх талаар бичлэг хийж эхэлсэн юм.
Тэгвэл тус салатны орцны эрэлт хэрэгцээг хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Исландын тариаланчдын холбоо, Цэцэрлэгжүүлэлтийн аж ахуйн борлуулалтын компани (SFG) мэдэгдсэн байна.
“SFG”-ийн маркетингийн захирал Исландын фермерүүд хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж байгааг хангаж чадахгүй нөхцөл үүссэн гэсэн юм. Гэхдээ тэрбээр долоо хоног гаруй хугацааны дараа нөхцөл байдал хэвийн болох байх хэмээжээ.
Тус компанийн Вигнир ор Биргиссон кунжутын тос гэх мэт орц борлуулагдах нь хоёр дахин нэмэгдсэн ч гэсэн өргөст хэмхийн хомсдол үүсээд байгаа нь мөн өөр хүчин зүйлээс хамааралтай байж магадгүй гэсэн юм.
Учир нь жилийн энэ үед Исланд дахь зарим өргөст хэмх тариаланчид ургамлаа шинээр тариалдаг тул дөнгөж ургаж эхэлж буй ургамал нь тийм ч их өргөст хэмх боловсруулж чаддаггүй байна.
Эх сурвалж: BBC
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих