Даваа гаргийн өглөө Хятадын Шанхай хотыг сүүлийн 75 жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй хар салхи дайрчээ.
Цагт 151 км-ийн хурдтай Бебинка хар салхины улмаас тус хотын эрх баригчид онцгой байдлын улаан түгшүүрийг зарлаад байна.
Шанхай хотод оршин суудаг 25 сая орчим иргэнийг гэрээс гарахгүй байхыг зөвлөж буй бөгөөд галт тэрэгний үйлчилгээг зогсоож, хурдны замуудын хөдөлгөөнийг хаажээ.
Мөн 410 мянга орчим иргэнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна.
Шанхай хотын 1949 онд Глориа нэртэй хар салхи дайрч байсан нь хамгийн хүчтэйд тооцогдож байсан юм.
Есдүгээр сард энэ оны Азийн хамгийн хүчтэй гэгдээд буй Яги хар салхи мөн Хятадын өмнөд хэсэгт орших Хайнан арлыг дайрсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 95 хүн бэртсэн.
Яги хар салхины улмаас Зүүн өмнөд Азийн Вьетнам, Мьянмар зэрэг орнууд томоохон хэмжээний үерт нэрвэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих