Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар
сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин
туулай сарын 6. Бага морь одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин гахай
өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй.
Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана.
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу,
хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж
хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр
ба байр авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах,
гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь
үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал
өнгө, зүс сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таатай
өдөр. Энэ өдөр хонины бүсгүйчүүд бусдын анхаарлын төвд байж гоо
үзэмжээрээ байлдан дагуулна. Хэрвээ та цаг завтай бол өөрийнхөө толгойд
орж ирсэн бодол санаагаа тэмдэглэх нь зөв. Энэ өдөр ирээдүйнхээ үрийг
суулгахад таатай. Таны харьцаа холбоо үржил шимтэй хөрс мэт байна. Шинэ
дотно харьцаа, ашигтай бизнесийн түнш, хайрын учралууд энэ өдөр
тохионо.
Үхрийн орд (4/20-5/20): Санхүүгийн
асуудал үр өгөөжтэй харагдаж байна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их
хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй байна. Энэ өдрийн орой олон
нийттэй холбогдох нь үр өгөөжтэй байна. Ах дүү болон хөрш дотны
нэгнийгээ эргэж тойрон халамжлах нь эерэг нөлөөг авч ирнэ. Та тэдэн дээр
очихдоо тэдний талаарх сэтгэлдээ тээдэг бодлоо нэг нэгэнгүй
илэрхийлээрэй. Ихэнх үхэрийн ордныхон энэ өдрийг гэртээ амран
өнгөрөөхөөр шийднэ.
Ихрийн орд (5/21-6/21): Таатай өдөр. Сэтгэл зовоох бүх зүйлс ард хоцрох тул санаа бүү зов.
Томоохон тооцооны хуудас хүлээн авбал компани руу ярьж төлбөрөө хийхээ
тохиролц. Энэ нь таны айдсыг арилгах болно. Танд сайн найзууд маш олон
дэмжигчид байгаа шүү дээ. Тусламж хэрэгтэй бол тэднийг дууд, өрөө
төлөхийн тулд мөнгө зээлэх хэрэггүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Өнөөдөр
од эрхэс таны гэр бүл харилцаа холбоонд нөлөө үзүүлнэ. Амьдралаа
өөрчлөх боломжийг барьж авахад бэлэн бай. Гэрээсээ ажлаа хийх боломж
таньд бүрэн гүйцэд тохирох бололтой. Та нарын зарим сүлжээгээр ажиллах
гэр бүлтэйгээ улс орны эргэн тойронд аялах хөдөлгөөнт гэр худалдаж
авахаар шийднэ. Энэ нь хүүхдүүд амьдардаг дэлхий ертөнц амьдралын талаар
судлах үнэхээр сайхан арга юм.
Арслангийн орд (7/23-8/22): Өнөөдөр
арслангийнханд үл ойлгогдох хачин байдал давамгайлна. Од эрхэсийн
зүгээс таны харилцаанд үл ойлголцол үүсэхэд нөлөөлөх болно. Тиймээс энэ
сарын дунд хүртэл аливаа чухал уулзалтаа бүгдийг хойшлуул. Гэрээ,
бизнесийн хэлэлцээр, аяллын хэлэлцээрт асуудал гарна.
Охины орд (8/23-9/22): Хэрэв
энэ нь таныг өрөвдмөөр байдалд оруулах юм бол хамтрагчаа сэтгэл
хангалуун байлгахыг хичээх хэрэггүй. Та бие даасан байдал ,
харилцаанаасаа ямар нэгэн юм олж харах хоёрыг сайтар хянан үз.
Харилцаанаас үүссэн хүндрэл бараг гарахгүй. Хэрвээ та болон таны
хамтрагчийн хооронд үл ойлголцох зүйл тулгарвал хосуудын зөвлөгч дээр
очоод үзээрэй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Таатай
өдөр. Амар амгалан байдал од гарагийн орчинд үүсэх бөгөөд таны ухаан
сэтгэлийг тайвшруулна. Өөртөө зөөлөн сэтгэлээр хандан, ямар нэгэн зүйл
хий. Ажлаараа өөрийгөө зовоох хэрэггүй. Үүний оронд ажлаа дахин
төлөвлөж, өөртөө амрах цаг гаргаарай. Ажил хайгчид бүтэн цагийн ажил
олох ба энэ нь танд ахиу цалин, аюулгүй байдлыг амлана. Нууц хайрын
холбоо гал халуунаар төөнөх боловч гэр бүл, найз нөхдийн өмнө
илчлэгдэнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Төөрөгдүүлсэн
өдөр. Эрүүл мэндийн болон урлагийн асуудалууд хурцаар тавигдана. Зарим
хүмүүс эмчилгээний, эсвэл зөвлөгөөний курст элссэнээр шийдэж магадгүй.
Өнөө орой хөршийнд чинь үдэшлэг болж магадгүй. Түүнд оролцож болно.
Өөрийн санал бодлоо бусадтай ярилцах нь маш чухал. Өөрөөр хэлбэл,
буруугаар ойлголцол найдаж байсан зүйлийг тань алга болгох боломжтой.
Нумын орд (11/22-12/21): Шинээр эхлэх өдөр. Өөрийнхөө ажил хэргээ эртхэн амжуулсан нь
хожигдсоноос хамаагүй дээр бөгөөд түүнийг шийдвэрлэх анхны арга замыг
хялбархан олох болно. Таны амьдралд шинэ үе ирнэ. Дараагийн долоо хоногт
та шинэ төслүүд эхлүүлэн шинэ санаа бодож олох болно. Энэ нь ч танд
бусад салбараас илүү амжилт авчрах болно.
Матрын орд (12/22-1/19): Аз
жаргалтай өдөр. Хайртдаа ямар нэгэн бэлэг авч өгөхөд тааламжтай өдөр.
Хайр дурлал ид шидийн юм шиг байх болно. Онцгой хүндээ энэ байдлаа үйл
хөдлөлөөр илэрхийлэх нь та хоёрын дундах нандин холбоог улам бат бөх
болгох болно. Хэрвээ та гар бичмэлээ хэвлүүлэхэд бэлэн болгосон
тохиолдолд одоо ямар нэгэн алхам хийхэд тааламжтай үе бөгөөд сонины
эрхлэгч болон хэвлэлийн үйлдвэрт явуулаарай.
Хумхын орд (1/20-2/18): Хэрэгтэй
өдөр. Сүүлийн үед бүх зүйл ч тийм ч сайнгүй явагдаад байвал амьсгаа
ав. Сүүлийн үед хойшлуулагдаад байгаа зүйлүүдийг шийдсэн нь дээр.
Хэрвээ хэн нэгэн чиний нууцыг сайн хадгалж чадах хүнийг мэдэх бол
хүлээсний хэрэггүй. Итгэлтэй байдал удахгүй л илрэх болно. Зорьсон
зүйлийнхээ ард нь гарч байж санаа амардаг хумхын ордныхоны хувьд
боловсролдоо тавьсан зорилт ядах юмгүй бүтэх болно. Паспорт, визаа
хүлээж байгаа аялагчид сайхан мэдээ дуулах болно.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих