Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар болжээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн 3 жилд 3 дахин тэлсэн билээ.
Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов. Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" хэмээн бичжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог ахлан ажиллаж тодорхой үр дүнд хүргээд салбар яамдад нь шилжүүлж байсан билээ. Тиймээс энэ удаад ч Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлаж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж, ялангуяа залуучуудыг орон сууцжуулахад анхааран ажиллах юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих