Экспорт өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсчээ. Тодруулбал, Монгол Улс 2024 оны эхний наймдугаар сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам. доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2 орчим тэрбум ам. доллар , экспорт 620.0 сая ам.доллараар буюу 6.2 хувиар, импорт 1.6 тэрбум ам.доллароор буюу 26.2 хувиар тус тус өсөж, тэнцэл 935 сая ам.доллар буюу 23 хувиар буурсан байна.
Экспорт 2024 оны эхний наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 620.0 сая ам.доллароор өсөхөд, нүүрс 372.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 68.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан байна.
Үндэсний статистикийн хороо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих