Дорнод аймагт "Петро Чайна Дачин Тамсаг" компани газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус компанийн удирдлага, ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлууд болох ажилчдын цалин, нийгмийн хангамж, олборлолт явуулахад үүсэж буй бэрхшээл, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэхээр ажиллав.
БНХАУ-ын талаас хөрөнгө оруулагчидтай уулзаж, харилцан ашигтай зарчмаар ажиллаж, компани, ажилчид, орон нутгийн иргэдэд үр ашгийг бий болгоход онцгой анхаарч ажиллахаар санал солилцжээ.
Мөн газрын тосны 19, 20-р талбайд газар дээр нь ажиллаж олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар чиглэл өгч, салбар яам, агентлагийн түвшинд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.
https://gogo.mn/r/yd7ke
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих