Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өчигдөр (2024.10.02) болсон. Гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Батнайрамдал нар “Эрдэнэс таван толгой” компани энэ оны эхний хагаст олборлосон нүүрснийхээ 70 хувийг биржээр худалдаалж байсан бол одоо дөнгөж 15 хувийг биржээр дамжуулж байна. Яагаад биржээр зарах нүүрсний хэмжээ болон үнэ ханш буурав, гадаад зах зээлд алтны үнэ, борлуулалт сайжирлаа. Алтны олборлолтыг хэрхэн сайжруулах вэ хэмээн асуусан.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэвийн мөрдөж байна.
“Эрдэнэс таван толгой”-н борлуулалтын орлого 106 хувьтай явж байна. Урд хөршийн үнэ ханшаас шалтгаалан нүүрсний борлуулалтын үнэ бага зэрэг буурсан гэсэн хариулт өгчээ.
ИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сайд нар хэтэрхий эмзэг юм. Гишүүдийн асуултад зүгээр л хариул л даа. Чи уншаагүй байна, чи мэдээгүй байна гэх мэтээр шүүмжлэх аястай. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш ЭТТ ХК 8 сая тонн нүүрс экспортолсны 1.4 саяыг нь биржээр зарсан. Үлдсэнийг нь хааш нь зарсан юм бэ? Эрдэнэт үйлдвэрийн зэсийг биржээр зарах хуультай. Зэсийг яагаад биржээр арилжаалахгүй байна вэ?
100 хувь биржээр зарах ёстой. Шалтгаанаа тайлбарлаж өг л дөө. Орлогоо олоход нь санаа зовоод асууж байна. Орлогоо олоод, хөрөнгө оруулалтаа хийгээч ээ, мөнгө байна шүү дээ.
ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Мөнхжаргал, ЭТТ компани 2023 онд 3.5 их наядын ашигтай ажилласан бол 2024 оны хагас жилд 3.2 их наядын ашигтай ажилласан. Компанийн үйл ажиллагаа хэвийн байна. ЭТТ компанийн арилжаа 100 хувь биржээр хийгдэж байгаа гэв.
Энэ сарын 2-нд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,8 тэрбум төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 5,6 тэрбум төгрөгөөр,
- "Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,160,000 юань буюу 5,8 тэрбум төгрөгөөр,
- "Андын илч" ХХК-ийн 7 багц 44,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 8,512,000 юань буюу 4,1 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих