Зоригт монгол, хятад хоёр хэлээр зохион бичдэг, мөн орчуулга хийдэг. “Өвөр Монголын өдрийн сонин”, “Өнөр цэцэг сэтгүүл”-д олон монгол зохиол нийтлүүлж, түүний бичсэн хятад зохиол нь “Ардын өдрийн сонин”, “Үндэстний утга зохиол” зэрэг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байна.Түүний “Хайрын захиа”-гэх роман нь 2011 онд улс даяар борлуулалт сайн ном болжээ.
Монгол хэлээр орчуулсан “Мө Яний өгүүллэгийн түүвэр ”, “Соргог цэцэгт мэс засал”, хүүхдэд зориулсан “Шүй Хүгийн үлгэр”, хүүхдийн роман “Хажуухайн хачин учрал”, “Цонхон доорх ойсон байшин” зэрэг номууд болон хятад хэлээр орчуулсан “Хөх судрын үлгэр” роман, “Бөхийн тэнгэр” роман, “Монгол улсын шилдэг уран зохиолын орчуулга, туужсын боть”, “Хотын үлгэр” зэрэг номнууд нь уншигчдын анхаарлын төвд орсон байна. Мөн хятад хэлээр орчуулагдсан ном нь “Дэлхийн утга зохиол”, “Гадаадын утга урлаг” зэрэг орчуулгын уран зохиолын нийтлэг мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдэв.
Тэрээр улсын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын орчуулагчдыг нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, “Уншигч” сэтгүүлийн зохиогч, “Өвөр Монголын залуучууд сэтгүүл”-ийн ахлах редактор юм. Орчуулсан бүтээл нь 2015 онд “Үндэстний утга зохиол” сэтгүүлийн орчуулгын шагнал хүртэж, 2018 онд өөртөө засах орны уран зохиолын “Солонго” шагнал гардсан бол 2021 онд “Дэлхийн утга зохиол” сэтгүүлийн орчуулгын оны шагнал тоссон байна.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч: Д.Мөчир
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Б.Сурнаа
Эвлүүлэгч: Б.Сурнаа
Найруулагч: | Д.МӨЧИР, Б.СУРНАА,Ц.ЦЭЛМҮҮН |
Эх сурвалж: | Солонго Мэдээллийн Төв |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих