Улаанхад хотын Онниуд хошууны Шинэсүм нутагтай Хаданбаатар Өвөр Монголын боксын баг, тэрчлэн боксын эмэгтэй багийг дагуулан дэлхийн ба Хятад улсын зэрэглэлийн тэмцээнд удаа дараалан алтан медалиар энгэрээ гялалзуулсан. Тэрээр Өвөр Монгол, цаашлаад Хятадын биеийн тамирын спортын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Хаданбаатар 2001, 2005 онуудад ӨМӨЗО-ны “Хөдөлмөрийн жишээч”-ээр тус тус тодорсон бол 2017 онд Хятадын “5.1 хөдөлмөрийн жишээч”-ийн алдрыг хүртсэн.
Хятадын хэмжээнд зургаан удаа тэргүүлж, 2002 онд Азийн аваргаар тодорсон, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимп, 2020 Токиогийн олимпод шав Ли Чяньтай хамт оролцож, тус тус хүрэл медаль, алтан медаль авч, олимпын наадамд Өвөр Монголын анхны хүрэл, мөнгөн медалийн эзэн болсон түүхтэй. Өвөр Монголд анхны хүрэл медальтан, алтан медальтныг хүмүүжүүлсэн дасгалжуулагч юм. 2024 оны Парисын олимпт шавь Ли Чянь нь эмэгтэй боксын 75 кг зэрэглэлийн тэмцээнд алтан медаль хүртэж, Өвөр Монголын бокс, түүнчлэн Өвөр Монголын биеийн тамирын үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан юм.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор:З.Гэгээнтуяа
Сэтгүүлч:А.Саруулхан, Хань Хуншя
Дизайнер:Ц.Цэлмүүн
Зураглаач:Г.Алс, А.Еснөө, С.Найраг
Эвлүүлэгч:Э.Тэргүүн
Зохиогч: | А.САРУУЛХАН, ХАНЬ ХУНШЯ |
Найруулагч: | ХАНЬ ХУНШЯ |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих