Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомтод тухайн аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн гал түймрийг аравдугаар сарын 13-ны 22:40 цагт бүрэн унтраасан байна.
Харин Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийн улмаас урьдчилсан мэдээгээр 13-ны 23:00 цагийн байдлаар хоёр айлын гэр, нэг хашаа өртжээ. Онцгой байдлын албаны зүгээс түймэр бүрэн унтарсны дараа хохирлын хэмжээ тодорхой болно гэв.
Орон нутгийн иргэдийн өгсөн мэдээллээр тус суманд урьд шөнөөс эхлэн цас орсноор түймэр намжсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд түймрийг цурамд бүрэн оруулахаар ажиллаж байгаа аж.
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих