Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 11-ний өдрийн 15 цагт түймэр гарчээ. Уг түймэр тээврийн хэрэгсэл шатсанаас үүдэн тархаж өнгөрсөн шөнө цас орсны улмаас 02-03 цагийн хооронд бүрэн унтарсан байна.
Энэ хугацаанд 90 хүний бүрэлдэхүүнтэй түймэр унтраах баг ажиллажээ. Тодруулбал, Баяндун сумаас 70 орчим хүн ажилласан бол зэргэлдээх орон нутгаас ч иргэд сайн дураараа иржээ. Мөн аймгийн болон Баян-Уул сумын онцгой байдлынн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн байна.
Түймэрт автомашин, айлын хашаа саравч зэрэг шатсан бөгөөд нэг иргэн 75 хувийн буюу гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэж тус сумын засаг дарга мэдээллээ. Түүний биеийн байдал одоогоор хүнд байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих