Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээрээ нь барьвчилсан талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан.
Тодруулбал,Н.Одончимэг нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор 55 сая төгрөгийн хахууль авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна.
Тиймээс энэ талаар тус дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Одоогоор бидэнд мэдсэн зүйл алга. Дарга цэрэг татлагатай холбоотойгоор гадуур ажиллаж байгаа" гэх тайлбарыг өглөө. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Н.Одончимэгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, 400 орчим сая төгрөгийг хураан авч, түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон гэх мэдээлэл байна.
- 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн,
- 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга,
- 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа нэгэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих