Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Египет улсыг хумхаа өвчнөөс ангид болсныг зарлажээ.
Египет улс 100 орчим жилийн турш малариа буюу шумуулаар дамжин халдварладаг үхлийн аюултай хумхаа өвчинтэй тэмцэж байгаа юм.
ДЭМБ-аас аль нэг улсад дор хаяж сүүлийн гурван жилийн турш тухайн өвчний тохиолдол бүртгэгдээгүй бол уг өвчнөөс ангид болсон гэж үзэн гэрчилгээ олгодог.
Уг гэрчилгээг авахын тулд тухайн улс халдвар дахин үүсэхээс урьдчилан сэргийлж чадна гэдгээ батлах ёстой байдаг.
Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ДЭМБ "Эрт дээр үеэс байсан өвчнийг зогсооход оруулсан Египетийн Засгийн газар болон ард иргэдийн хүчин чармайлт”-ыг нь магтжээ.
Египет нь Ойрх Дорнодын бүс нутгаас уг өвчнөөс ангид болсон гурав дахь улс болж байна. Дэлхий даяар 44 улс хумхаа өвчнөөс салж чадсан.
Энэ өвчний тохиолдол ихэвчлэн Африк тивд зонхилдог бөгөөд жил бүр 600 мянга орчим хүн амиа алддаг.
Эх сурвалж: ВВС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих