Хэрэв та ханиад хүрсэн бол богино хугацаанд үр дүнтэй эдгээх мэргэжлийн эмч нарын зөвлөдөг онцлох 5 аргыг хүргэж байна. Тухайлбал:
Ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн бол эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн халдвар авсан бол нянгийн эсвэл вирусийн гаралтай болохыг түрүүлж мэдэх нь чухал. Антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэснээр дархлаа муудах аюултай байдаг.
Халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг. Мөн төв мэдрэлийн тогтолцоог зөв ажиллахад тусалдаг. Хүмүүс стресс, ядаргаанд орсон үед халуун усанд орох, саунд суух сонирхол их төрдөг. Энэ нь зүгээр ч тохиолдлын зүйл биш юм. Хүний бие организм ядарч сульдсан үедээ халуун бүлээн шингэн зүйлийг нэхэж байдаг. Иймээс халуун аарц, сүүтэй цай, жимсний шүүс зэрэг халуун бүлээн юм сайн уугаарай.
Байгалийн гаралтай, эко хүнс хэрэглэх
Ханиад хүрлээ гэхэд эм уухаасаа илүүгээр аньс, нэрс, чацаргана зэрэг ойн жимсийг байгалиар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн аарц зэргийг хэрэглэх нь зөв сонголт. Мөн шимт бодисоор баялаг, витаминлаг, тэжээллэг хоолоор хооллох нь өвчтэй хүүхэд хурдан эдгэрэхэд тустай байдаг. Түүнчлэн, саримстай шөл, битүү шөл, банштай цай, гурилтай шөл, хуушуур зэрэг тослог, бүлээн чанартай хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэх нь үр дүнтэй.
Хүчилтөрөгч дутагдаж, бохир нян вирустэй агаараар байнга амьсгалах нь дахин вирусийн халдвар авах, хүндрэх аюултай тул агаарын солилцоог цаг агаартай зохицуулан хоёр цаг тутам хийж байх нь ханиадыг хурдан эдгээхэд тустай байдаг. Мөн орчноо чийгшүүлэхийн тулд том амсартай саванд ус хийж тавих, чийгтэй алчуур дэлгэх, шалаа өдөрт хоёроос доошгүй удаа халуун усанд базсан даавуугаар арчих агаар чийгшүүлэгч ажиллуулах нь өвчин хурдан эдгэрэхэд тустай.
Сайн унтаж амрах болон дасгал хөдөлгөөн хийх
Сүүлийн жилүүдэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалж, тэтгэхийг зөвлөж байгаа. Иймд нэгэнт ханиад хүрсэн сайн унтаж амрах болон дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжих нь чухал.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=38080
Сэтгэгдэл бичих