Миний хувьд энэ нэр тухайн үед нийтлэг , уйтгартай, утгагүй мэт
санагддаг байсан ч хөөрхий өвөө маань энэ нэрийг их билэгшээн халамцуу
үедээ Эрхэс гэдэг бол ертөнцийнх, Баяр гэдэг бол хүмүүнийх гээд л духан
дээр үнэрлэдэг байсан. Эрхэсбаяр хэн ч сонссон энгийн бөгөөд гоц гойд юм
байхгүй нэр, гэсэн хэдий ч яг одоо Тэнүүн, Ирмүүн, Тэмүгэ /хуучин миний
дуртай байсан нэрнүүд/ гэх нэрнүүдээс хамгийн сайхан сонсогдож байгаа.
Энэ нэрээр ахин дуудуулахын тулд юу ч хийсэн ч бэлэн байна. Харин намайг
одоо харсан хүн болгон Ли гэж дууддаг. Найзууд маань хүртэлшүүдээ. Тэд
намайг Баяраа гэж дуудахаа 2024 оны 10 сарын 2 ноос хойш больсон. Улаан
лянхуа өдрөөс яг 3 жил 2 сар 18 хоногийн өмнө , Газрийн тухай шинэчилсэн
хууль батлагдаж БНХАУ-н Ардын намын хороотой хамтын хөгжлийн гэрээнд
Монгол улсын засгийн газар гарийн үсгээ зурснаас 15 жил 1 сар 8 хоногийн
өмнө.
Энэ л өдөр Ар Монголын автономит улсын иргэн бүрийн иргэний үнэмлэхийг шинэчилсэн билээ. Зүгээр ч нэг шинэчлээгүй иргэн бүр шинэ нэртэй болсон юм. Олон хүний дургүйцэл, зэвүүцлийг зэрэг хүргэсэн ч зэвүүцсэн болгон дуугарсангуй. Дуугарсан нэгнийг нь хорьж болохгүй нэгнийг нь хороож байсан учраас аргагүй л байх. Уйгар, Төвдүүдийг зулын гол болж эсвэл өөрийгөө дэлбэлж байсныг мэдээгээр л үздэг байлаа. Бидэнд тохиолдохгүй мэт л санаж явсан минь буруу байж.
Хараал идэг. Монголын газар нутгийг хараал идэг, монголын үүх түүхийг хараал идэг, монгол ёс заншилыг хараал ид, уртын дуу, хөөмий энэ бугдийг хараал ид. Тэр тусмаа монголчуудыг хараал ид. Монголоо зарсан монголчуудыг. Тэр хүнтэй уулзахаас өмнө би зөвхөн хятадуудыг л үзэн яддаг байлаа. Бүхэл бүтэн 40 жил би буруу хүмүүсийг үзэн ядаж байснаа сая мэдсэн юм. Бүхэл бүтэн 40 жил би өөрийнхөө эрх ашгийн эсрэг тэмцэж байж, эцэст нь энэ чийгтэй 5*6 м2 өрөөнд өөрийгөө хорьжээ.
Хямралын дараахан зэсийн нөөц дууссан Эрдэнэт хотын суурин дээр
Монголын хамгийн том хорих лагер баригдсан юм. Монголын төлөө амаа
ангайсан, амиа өгөх гэсэн бүхнийг хориод эхлэхээр хонь шигээ номхон
болсон иргэд Чингисийн талбайд нь шар таван хошуутай улаан туг мандаж
хятадын төрийн дуулал эгшиглэн, цэргийн жагсаал болоход хэн ч юу ч
дуугарсангүй, хөдөлсөнгүй. Инээдтэй юм шүү. Хамгийн олон эх орончидтой
улсыг Монгол л гэж бодож байлаа.
ЮНЕСКО-н соёлын өвд Монгол гэсэн бүхэн Хятадын нэр дээр бүртгэгдсэн
байсан учир Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрөхөөс
өөр аргагүй болсон юм байна лээ. Тиймээс ч биднийг Автономит засаглалд
шилжихэд Европын холбоо хүртэл дэмжиж байсан юм.
Их сургуулиа төгсөөд удалгуй ажилтай болчоод өөртөө хэт эрдэж халаасандаа байхгүй тэр их мөнгөөр 56м2 2 уруу байрыг 59 сая төгрөгөөр худалдаж авахаар 15 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй банкны зээлийг сонирхон зээлийн эдийн засагчтай нь уулзаж билээ. Яг ямар мөнгөөрөө ч төлөх гэж байсан юм хэрэв авсан бол лавтай миний сарын цалин зээлийг хүүтэй нь төлөхөд хурэлцэхээргуй байсан шиг санагдаж байна. Гэсэн хэдийч залуу хун, өөдрөг мөрөөдөмтгий байсныг ч хэлэх үү тэр эдийн засагчтай хамт сонирхож байсан байраа үзэж өрөөгөөр нь сонирхож байхдаа жижиг өрөөг нь унтлагын өрөө болгоно гэж бодож байсан юм. Гэхдээ миний одоо байгаа энэ өрөөнөөс хамаагуй том байсан юм шүү. Бас дулаахан. Тиймээ өмхий, чийгтэй харанхуй өрөөнд орж ирээд 2 жил болж байна. Амтгүй бөгөөд махгүй хоолыг нь өдөр бүр идсээр байгаад сүүлдээ дасчиждээ. Хэрвээ энэ хүн өрөөнд хамт байгаагуй бол над шиг тэвчээргүй нь амиа аль хэдийнээ хорлочихсон байгаа. Америкад амиа хорлолт хамгийн элбэг тохиолддог нэг өдрийг мэдэх үү? Валинтин бишээ, Халловээн бол бүүр ч биш тиймээ энэ өдөр бол Кристмас. Яагаад гэжүү? Зул сарын баяр бол яг л манай цагаан сартай адил, гэр бүл, найз нөхөд гээд бүх л дотны хүмүүстэйгээ уулзаж биэ биеэтэйгээ хамт өнгөрөөдөг баяр. Ганцаардал гэдэг бол хүнд байгалиас заяасан цөөхөн хэдэн айдсуудын нэг. Бас аюултай айдас. Монголоо гэсэн хүн байхгүй болоход чи ганцаардана. Харин энэ хүний ачаар л олон хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж явна. Энэ хүн. Энэ хүн нэртэйлдээ гэхдээ нэрээрээ дуудуулах дүргүй олон хоригдогчдын нэг. Ху Фэнг.
Энд орж ирээд удаагуй байхдаа би энэ нэрээр нь дуудаж байгаад нармайгаа нээлгэж байсан юм. Дуу цөөтэй ч нүүрэн дээрх шарх сорви , хөрслөг бор царай чийрэг бяртай бие нь үгнээс нь илүүтэйгээр түүнийг хэн болохыг хэлж өгнө. Хөдөө адуу малтай ноцолдож өсөн, дургүйг нь хүргэсэн хүнтэй бол нудрага зөрүүлэхэд бэлэн, нүдрүү нь ч удаан эгцэлж харах боломжгүй тийм нэгэн хөгшин. Энд Голбинх түүнийг хөгшин хар гэж нэрлэдэг юм. Насаар бол надаас 4 дүү ч гэсэн овортой царай буурал үс нь түүнд энэ нэрийг түүнд өгөхөд хэн ч эсэргүүцээгүй байх. Энэ хүн энд орж ирээд 27 жил болж байгаа ч, хахир харгалзагч, хүйтэн өрөө, амтгүй угаадасны аль нь ч түүний сэтгэл зурх , хурц хараа, шулуун занг нь мохоож чадаагүй юм. Түрүүн хэлсэнчлэн энэ хүн дуу цөөтэй гэвч өнгөрсөн пүрэв гаригаас хойш би энэ хүний амнаас ийм олон уг унаж байгааг огт үзсэнгүй. 3 жил надад хэлж байсан бүхий л үгнүүдийг нь нийлүүлээд энэ хэдэн хоногийн яриаг нь гүйцэхээргүй тийм л их зүйлийг надад хэлсэн юм. Намайг залхаасан гэвэл харин ч эндүүрэл болно. Миний өнөөг хуртэл өөрийнхээ булшийг аажим аажмаар халбагдаж байсныг энэ Хүн надад мэдрүүлсэн юм. Гэвч энэ бүгдээс илүүтэйгээр миний сонирхлыг татсан зүйл бол түүний Мөнхсүлдийн талаар ярьсан дурсамж байлаа. Ямар Мөнхсүлд гэж уу? Домог болтлоо яригдаж ирсэн сүүлчийн Монгол.
Үргэлжлэл бий …..
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих