Шинжлэх ухааны сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгаагаар жирэмслэснээс хойших эхний 1000 хоногт буюу хүүхдээ хоёр нас хүртэл нь элсэн чихрийн хэмжээг бууруулбал насанд хүрсэн хойноо хүүхдийн архаг өвчин тусах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Судлаачид чихрийн хэрэглээг багасгах нь II хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг 35, цусны даралт ихсэх эрсдэлийг ойролцоогоор 20 хувь хүртэл бууруулж байгааг тогтоожээ.
Судалгааны баг 1953 оны есдүгээр сард Их Британид Дэлхийн II дайны үеийн элсэн чихрийн норм дуусахаас өмнөх болон дараах үеийн мэдээллийг судалжээ. 1940 оны нэгдүгээр сард Их Британийн эзэн хааны дайны музейн мэдээлснээр дайны үеийн хомсдолын үед тус улсад хоол хүнсээ "шударга хувьцаа"-аар олгохыг зөвшөөрч эхэлсэн. Элсэн чихэр, өөх тос, гахайн мах, мах, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүний хүртээмж хязгаарлагдмал байв.
Судлаачид 1951 оны аравдугаар сараас 1956 оны гуравдугаар сарын хооронд төрсөн ойролцоогоор 60,183 оролцогчийн эрүүл мэндийн мэдээллийг судлахын тулд биоанагаах ухааны томоохон мэдээллийн сан болон Их Британийн Биобанкны эрүүл мэндийн мэдээллийг судалжээ. Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Эдийн засаг, нийгмийн судалгааны төвийн ахлах эдийн засагч, судалгааны ахлах зохиогч Тадежа Гракнер "Судалгаанаас үзэхэд эхийнхээ умайд болон бага насанд нь чихрийн хэрэглээг хязгаарлах нь амттанг илүүд үзэх байдлыг багасгадаг байна. Олон зууны турш хүн төрөлхтөн амтат зүйлд дурлах хүслээ хангахын тулд жимс жимсгэнээр хооллож, амин дэм, эрдэс бодис олж авсаар ирсэн.
“Илүү их элсэн чихэр хэрэглэснээр бодисын солилцоо өөрчлөгддөг бөгөөд үүнийг хуримтлуулж, хадгалж эхэлдэг" гэдгиийг Тадежа Гракнер онцолжээ.
Тэрбээр "Эцэг эх, асран хамгаалагчдын хоол тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал ч бид илүү эрүүл сонголт бүхий хүүхдийн хоолыг шинэчлэн боловсруулж, хүүхдүүдэд чиглэсэн чихэрлэг хүнсний маркетинг, үнийг зохицуулах талаар компаниудад хариуцлага тооцох ёстой” гэв.
Судлаачид шинэ судалгаагаар жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд элсэн чихрийг санал болгож буй хэмжээнээс гурав дахин их буюу өдөрт дунджаар 80 граммаас илүү хэрэглэдэг гэж мэдэгджээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мөн 1-5 насны олон хүүхэд өдөр бүр хангалттай хэмжээний жимс, хүнсний ногоо авч чадахгүй байгаа ч чихэрлэг ундаа тогтмол хэрэглэж байгааг анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=38145
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих