“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий “9” шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлууллаа.
“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон юм. Тэгвэл энэ удаа ч шүүх хуралдааныг хойшлуулахаар боллоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг зааснаар, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2238000491078 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг 2024 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих