11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнодод ой хээрийн гал түймэр гарч 300 га талбай өртөж шатсан байна.
ОБЕГ-аас "Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд баг "Хавиргын боомт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд голомтод ажиллаж, 23:40 цагт цурамд оруулан 23:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан" хэмээн мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих