ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 6 /DW/. Асар том хэмжээтэй хөх туна загас Токиогийн загасны зах дээр болсон энэ жилийн анхны дуудлага худалдаагаар 1.3 сая орчим ам.доллароор зарагджээ.
Тодруулбал, Мишелин одтой сүши рестораныг эзэмшдэг “Onodera” групп 276 кг жинтэй загасыг худалдаж авахын тулд 207 сая иен төлсөн байна.
Киодо агентлагийн мэдээлснээр, энэ нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрч зарагдсан хоёр дахь загас юм. 2019 онд өөр нэгэн хөх туна загас 2.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь энэ талаарх мэдээллийг бүртгэж эхэлсэн 1999 оноос хойших хамгийн өндөр үнэ байв. Киодо агентлаг 73 настай загасчин Масахиро Такеүчигийн хэлснийг эш татан тунаг “үнээ шиг тарган” байсан гэж бичжээ. “COVID-19” цар тахлын үеэр хязгаарлалт тогтоож, гадуур хооллох хүмүүсийн тоо цөөрсөнтэй холбоотойгоор шинэ жилийн туна загасны дуудлага худалдааны ханш ердийн үнэтэй ойролцоо болж буураад байсан юм. Харин энэ удаад туна загас өндөр үнэд хүрсэн нь эдийн засгийн сэргэлт үргэлжлэх итгэл найдварыг төрүүлжээ.
Э.Хулан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих