Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарч "Хүүхдүүд хүссэн оноогоо авч чадсангүй” гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдсан.
Үнэн хэрэгтээ элсэлтийн ерөнхий шалгалт болдгоороо болж өнгөрсөн. 2006 оноос хойш арван төрлийн хичээлээр шалгалт авч эхэлсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл шалгалт өгсөн хүүхдүүдийн дундаж оноо тогтмол нэг түвшинд байгаа гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс өгч байна.
Албан ёсны мэдээллээр бол энэ жил 39 мянган хүүхэд ЭЕШ өгснөөс 924 хүүхэд 400-аас доош оноо авчээ. Энэ нь нийт шалгуулагчдын 2-3 хувь нь л их сургуулийн босгыг алхах оноонд хүрээгүй гэсэн үг.
Бодит байдал ийм байхад их сургуулийн багш нар тухайлбал, МУИС-ийн багш Ч.Лодойравсал, Б.Ганбат нар олон нийтийн сүлжээнд "Улсын хэмжээнд бүх хүүхэд шалгалтандаа унасан” мэтээр мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдүүлээд байна.
ЭЕШ бол уралдаант шалгалт, үүнд хэн чадвартай нь л манлайлж тэр дарааллаараа сургуульд элсэх эрхээ олж авдаг. Тэрнээс нийт хүүхдүүдийн сурлагын чанарыг үнэлж байгаа хэрэг огт биш юм.
Гэтэл МУИС-ийн урдаа барьдаг шилдэг багш нар чанарын үнэлгээ, уралдаант шалгалт хоёроо одоо болтол ялгахгүй л явна. Үүнийг ичиг ичиг гэхээс өөр яах билээ.
Эдгээр багш нар олон нийтийг төөрөгдүүлсэн буруугаа хүлээж хүлцэл өчнө гэдэгт итгэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих