Эмч Бат-Оршиход түнийг хэвийн дасгал хөдөлгөөн хийж болно гэж хэлэхэд 11 настай хүү баярлан цүнхнээсээ нутгаасаа авчирсан хөргөгчний соронзон наалт, чихэр зэргийг гаргаж үзлэг хийж өгсөн эмчдээ өглөө.
10-р сарын 25-ны өглөө ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгийн зохион байгуулалтаар зүрхний төрөлхийн гажигтай байж байгаад эдгэрсэн Монгол Улсын найман хүүхэд Бээжингийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Бээжингийн Аньжэнь эмнэлэгт ирж зүрхний шинжилгээ хийлгэжээ. Тэдний нэг нь Бат-Орших.
БНХАУ-ын Улаан загалмайн сангаас санаачлан хэрэгжүүлж буй "Сахиусан тэнгэрийн аялал-”Бүс ба зам” хүнд өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний үр шимийг хүртэж, 2017-2019 он хүртэл хүүхдүүд үнэ төлбөргүй мэс засал хийлгэсэн. "Энэхүү давтан үзлэгээр сүүлийн жилүүдэд хийсэн мэс заслын эмчилгээний үр нөлөө үнэлэн, үр дүн нь сэтгэл ханамжтай, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Энэ нь манай улсын зүрхний төрөлхийн гажигтай өвчинг оношлох, эмчлэх техникийн түвшин найдвартай гэдгийг баталж байна." хэмээн Бээжингийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Бээжингийн Аньжэнь эмнэлгийн хүүхдийн зүрхний өвчний төвийн захирал Ван Чян танилцуулав. Төсөл 2017 онд хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл 147 удаагийн аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна.
Бээжингийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тоглон,"Шувууны үүр", "Усан шоо" болон бусад барилгуудыг сонирхон, Бээжин- Хөххот хурдны галт тэргээр аялан “Хятадын хурд”-ыг мэдрэн, Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийн музей тойрон, кино үзэж, тоглоомын дунд шинжлэх ухааны нууцыг судлан, нисдэг тэрэгний интерактив туршлага зэрэг төслүүдэд оролцон, ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгийн амьдрал, эрүүл мэндийн туршлагын төвд зочилж, анхны тусламжийн янз бүрийн мэдлэгийг суралцна.
10-р сарын 24-нөөс 27-ны хооронд ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан хариу айлчлалын үеэр хүүхдүүдийн зүрх сайн болсон тухай мэдээг хүлээн авснаас гадна хүүхдүүд их зүйл олж авч, онцгой баяртай байлаа. 8 настай Тэнүүн хэлэхдээ: "Хэд хоногийн аяллын хөтөлбөр маш баялаг байлаа. Би маш баяртай тоглон, маш их мэдлэг олж авлаа. Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн ордонд орчлон ертөнцийг судлах тухай кино үзсэн явдал байлаа. Дахин нэг удаа үзэхийг хүсч байна." 14 настай Хишигням:"Би маш олон шинэ зүйл үзэж, олон шинэ найз нөхөдтэй болсон. Би Хятадад хийх дараагийн аялалаа тэсэн ядан хүлээж байна."
10-р сарын 26-ны үдээс хойш ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс хүүхдүүдийн цэгээлхэн дуу хоолой сонсдон, хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоороо баяр талархлаа илэрхийлэв. "Хүүхдүүд эдгэрч, хэвийн амьдарч, сурч боловсрох боломжтой болсонд бид маш их баяртай байна. Зохион байгуулагчийн нарийн зохион байгуулсан аялал нь хүүхдүүдэд маш сайхан дурсамж үлдээсэн, халуун дулаан, сэтгэл догдлом байна.” хэмээн Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтан Мөнхтуул ярьж байлаа.
Хүүхдүүдийн Хятадад хийх ээлжит аялал дууссан ч "Сахиусан тэнгэрийн аялал" үргэлжилсээр байна.
Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан 09-р сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд "Сахиусан тэнгэрийн аялал-”Бүс ба зам” хүнд өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний Монгол Улс дахь 2-р үе шат хэрэгжиж, Улаанбаатар хотын төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг хийжээ. 11-р сарын 30-наас 12-р сарын 05-ны хооронд эхний ээлжийн 25 хүүхэд Бээжингийн Аньжэнь эмнэлэг болон Жэнжөү хотын 7-р ардын эмнэлэгт эмчлүүлж, аажмаар эмнэлгээс гарсан байна. “Бид энэхүү төслийн тусламжтайгаар төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэхээс гадна Монгол Улсад холбогдох салбарыг бий болгож, эмнэлгийн стандартыг сайжруулахад тусална гэж найдаж байна.” хэмээн Ван Чян хэлнэ.
Дараа нь ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг нь Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт идэвхтэй тусалж, "Сахиусан тэнгэрийн аялал-”Бүс ба зам” хүнд өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний Монгол Улс дахь арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Төрөлхийн зүрхний гажигтай олон монгол өвчтөнүүдэд эрүүл мэнд, итгэл найдварыг авчирч, хүмүүсийн сэтгэлийг холбосон "Эрүүл мэндийн гүүр"-ийг бий болгоно.
Ерөнхий редактор: СҮНЬ ИФАНЬ, Л.НАРАНХҮҮ, ЮЙ ТАО
Сэтгүүлч:ЛИ ЖҮӨ, МА ЖЯНЬБИНЬ, ВАН ПЭН, ХОЙТ УЛС, С.САРАНЧИМЭГ, С.УРЬХАН, Э. ТЭРГҮҮН, ЭРГҮҮНА
Нийтлэл: ЛИ ЖҮӨ
Эвлүүлэгч: Э.ТЭРГҮҮН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих