ВАШИНГТОН. /Reuters/. Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод хоёр жил болж
буй Барак Обамагийн засаг захиргааны явуулж байгаа эдийн засгаас
эхлүүлээд улс төрийн бодлогод сонгогчдын олонх сэтгэл хангалуун бус
байгааг санал асуулга харууллаа. Өөрөөр хэлбэл, Обамаг АНУ-ын орчин
цагийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч гэж санал асуулгад оролцогчдын
олонх нь үзэж байна.
"Quinnipiac” их сургуулийн явуулсан судалгаанд оролцсон 1446 хүний 33
хувь нь Обамаг дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн муу ерөнхийлөгч
гэж үзсэн бол, 28 хувь түүний өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийг хамгийн
муу ерөнхийлөгч гэж хэлжээ.
Хамгийн мууд тооцогдож буй сүүлийн хоёр ерөнхийлөгчийн хэн нь арай илүү
сайн ажилласан, ажиллаж байгааг асуухад сонгогчдын 39 хувь нь Обамаг
Бушаас сайн ажиллаж байна гэсэн бол, 40 хувь нь Обамаг муу гэжээ.
Харин 1980-аад онд хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Рональд Рейганыг
1945 оноос хойших хамгийн сайн ерөнхийлөгч гэж сонгогчдын олонх үзэж
байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих