Монгол Улс газрын тосны үйлдвэрийн шавыг Дорноговь аймгийн Алтанширээ суманд 2018 онд тавьж, 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдөр төслийн гүйцэтгэл 20 гаруй хувьтай байна.
ТЭЗҮ-ийг 2018 онд баталсан бол 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар албаныхан мэдээлсэн. Анх 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барина гэж байсан ч нэмж 500 сая ам.долларын зээл авахаар болсон. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар нэмэгдээд байгаа юм. Ингэснээр монголчууд газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.7 тэрбум ам.долларын зээлээр, найман жил барихаар болж байна. Түүнчлэн анхны ТЭЗҮ дээр үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-7.5 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэж байсан ч шинэ ТЭЗҮ-ээр 10 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо гарчээ. Мөн Дорноговь аймагт барьж байгаа үйлдвэр түүхий эдээ 500 гаруй км-ын цаанаас хоолойгоор татна. Анх яагаад түүхий эдийнхээ ойролцоо газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгуулаагүй гэдэг нь ч асуултын тэмдэг хэвээр байгаа юм.
Тус үйлдвэр ашиглалтад орвол нэг литр шатахууны үнэ 2100 төгрөгөөр борлуулна гэдгийг албаныхан хэллээ. Гэхдээ тус үйлдвэр манай улсын шатахууны хэрэглээний 55 хувийг хангах хүчин чадалтай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=38387
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих