Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 2014 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох асуудлын тухайд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэв.
Тодруулбал, Цэвэр агаар сангийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг шалгах явцад А.Саранзаяа нь уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээнд төлбөрийн даалгаврыг үндэслэн хяналтыг зохих журмын дагуу тавилгүй нийтдээ одоогийн байдлаар 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрч гаргасан байна.
Г.Даша
http://www.eagle.mn/content/read/20034.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих