Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Нүүрсний унаж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Харин Монгол Улс баталсан төсвийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүх зардал, халамж, тэтгэвэр тэтгэмжээ санхүүжүүлэх бүрэн чадвартай байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнийн цохилт авсан ч даах бүрэн чадамжтай. Төсвийн тодотгол гэдэг нэг өглөө босоод хийчихдэг зүйл биш. Тиймдээ ч нэгдүгээр улирлын дүнгээ харахад орлогоос хамаарсан тодотгол хийх шаардлага гараагүй” гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих