Сар шинийн баярын өдрүүдийн дараа тавгийн идээний хэвийн боовыг ашиглан бялуу, кекс хийх тохиолдол элбэг. Хүнсний технологичид хэвийн боовыг дахин ашиглаж, нарийн боов хийхийг эсэргүүцдэг юм.
Хэт боловсруулсан цагаан гурилтай, ханасан тосонд хайрсан хэвийн боовыг сар шинийн баярын өмнө худалдан авч, багадаа тав хоног тасалгааны хэмд байлгадаг. Ханасан тос ихтэй бүтээгдэхүүнийг буталж, өндөг болон, сахарт зуурч, ахин хэрэглэх нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй. Сахарын болон бүдүүн, нарийн гэдэсний өвчин болон дотор эрхтний өвчлөлөөд өвдөх магадлал өндөр юм.
Иймд,
- Хэвийн боовыг ашиглан дахин бялуу, кекс хийхээс татгалзах, аль болох дахин хэрэглэхгүй байх
- Хэрэглэсэн тохиолдолд өндөг болон, сахартай холихгүй байх
- Шарж, хэт болгож хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.
Нэмэлтээр дурдахад, сүүлийн үед залуусын дунд бүдүүн болон, нарийн гэдэсний өвчлөл ихэссэн бөгөөд энэ нь хэт болсон бүтээгдэхүүн болон цардуултай холбоотой байдаг байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих