Токио хотын шүүх сүмогийн их аварга Асашёрюүгаас 100 сая йенийг залилангийн аргаар завшсан 78 настай Такео Кикүчи гэх бизнесмэнд 5.5 жилийн хорих ял оноожээ. Такео Кикүчи өөрийн хамсаатан Такахару Күмадагийн хамтаар 2009 онд их аваргатай уулзахдаа, Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн тулд гадаадад хадгалуулж буй алтан гулдмайнуудаа бэлэн мөнгө болгохоор шийдвэрлэсэн тухайгаа ярьсан аж.
Тэгээд алтан гулдмайнуудыг хадгалуулсан төлбөрийг төлж, бэлэн мөнгөөр худалдахын тулд 100 сая йен яаралтай хэрэг болоод буйг учирлаад тусламж гуйсан гэнэ.
Их аварга ч төдөлгүй тэдний гуйсан мөнгийг өгчээ. Гэвч 100 сая иен луйвардсан өвгөн Д.Дагвдоржоос байнга зугатаах болсон тул тэрбээр шүүхэд хандсан гэнэ. Шүүх хурлын явцад Такео Кикүчи хэмээх энэ өвгөнд ямар ч алтан гулдмай байхгүй гэдэг нь тогтоогдсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих