Жүжигчин агсан Ким Сэ Руны гэр бүл өнөөдөр /2025.03.27/ хэвлэлийн бага хурал хийж жүжигчин Ким Сү Хён түүнийг насанд хүрээгүй байхад нь үерхлийн харилцаа эхлүүлсэн гэдгийг харуулах нотлох баримтуудыг дэлгэнэ гэжээ. Ким Сэ Руны гэр бүлийг төлөөлж буй хуульч Бу Жи Сок хэлэхдээ хэвлэлийн бага хурал орон нутгийн цагаар 13:30 минутад Сөүл хотын Сэчо дүүрэгт явагдана хэмээсэн байна.
Хууль Бу Жи Сок “Ким Сү Хён Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад нь үерхлийн холбоотой байсныг нотлох баримтуудыг дэлгэнэ. Мөн гэр бүлийн талаар худал мэдээлэл тараасны эсрэг хуулийн дагуу арга хэжмээ авна” гэжээ. Жүжигчин Ким Сэ Рун хоёрдугаар сарын 16-нд, 25 настайдаа амьсгал хураасан. Түүний нас барсан өндөр нь Ким Сү Хёны төрсөн өдөртэй давхцаж байгаа нь сэжигтэй гэж олон хүн үзэж байгаа.
Ким Сү Хёнийг хариуцдаг “Gold Medalist” агентлаг эхэндээ насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэх мэдээллийг худал хэмээж, хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан. Гэвч тус агентлаг дараа нь байр сууриа өөрчилж, жүжигчид 2019 оны зунаас 2020 оны намрын хооронд үерхсэн, Ким Сэ Рун тэр үед насанд хүрсэн байсан гэсэн юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих