Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны ажилтан Х.Сувд түрээслэгч Ш.Лхагвасүрэн нар МҮЭХ-ны хууль бус үйлдлүүдийн талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭХ нь 13 хороотой, хороо тус бүр 2-3 байртай бөгөөд тухайн байрнуудаа олон аж ахуйн нэгжид түрээслэн ашиг олдог ч ашиг орлогийн тайлангаа сүүлийн жилүүдэд тодорхой гаргахгүй байгаа аж. Тухайлбал, 2008 онд л гэхэд 51 саяын зөрчилтэй тайлан гарсан байна.
Мөн өрөөнүүдийнхээ талбайг хуурамчаар нэмэн илүү мөнгө авдаг байсан талаар мэдэгдэв. МҮЭХ-ны түрээслэгч Ш.Лхагвасүрэн 13 жил арван ам метр өрөөг түрээслэсэн ба тэр хугацаанд түрээсийн мөнгийг долоон удаа нэмжээ. Өмнө нь 50 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан бол энэ жил 220 мянган төгрөг болгож үнээ нэмсэн байна.
Анх түрээслэгчдээс төлбөр авахдаа баримт хуулгаар авдаг байсан бол сүүлийн үед шууд бэлэн мөнгөөр авдаг болсон гэнэ. Түрээсийн мөнгийг юунд зарцуулсан талаар асууж гомдол санал гаргасан хүмүүсийг ажлаас нь халдаг тул хүмүүс хэл ам гаргахаа больсон талаар ярьж байлаа.
Ш.Лхагвасүрэн нь МҮЭХ-ны байрыг түрээслэн "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” ТББ ажиллуулдаг байна. Гэтэл өнгөрөгч өвөл түүнийг сандал хулгайлсан хэмээн гүтгэн тус байрнаас нүүхийг шаарджээ. Өөр байр олох хүртлээ хэдэн өдөр байхыг Ш.Лхагвасүрэн хүсэхэд тус байгууллагын нярав уурлан, түүнийг зодоод хөөж гаргасан аж. Энэ талаар цагдаад өргөдөл гаргахад 15 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ.Энэ мэт хууль бус үйлдлүүдийг тэсч өнгөрүүлэхэд хэцүү болсон учир ажилчид хэвлэлийнхэнд хандсан аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих