А.Сүхбат аварга наадамд зодоглохоо мэдэгдлээ
Даян аварга А.Сүхбатыг энэ жилийн баяр наадамд барилдаж магадгүй гэх хүлээлт бөх сонирхогчдын дунд бий. Тэгвэл энэ талаар аварга байр сууриа илэрхийлж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлжээ.
Тэрээр "Хараахан дархан аварга цолоо авчихаагүй байна. Гэхдээ би сүүлийн жилүүдэд бэлтгэл, сургуулилтаа хаяагүй болохоор ер нь барилдахад бэлэн байгаа гэж ойлгож болно. Яагаад бэлтгэл, сургуулилт сайн байдаг вэ гэхээр олон шавьтайгийн маань ач юм. Тэд нартай биетээр мэх, техникийг үзүүлэх, хамтарсан бэлтгэл, сургуулилт хийх зэргээр байнга барилдаж л байгаа. Баяр наадмаас өмнө дархан аварга цол хүртвэл ард түмнээ хүндэтгээд наадамд барилдана” гэж ярьжээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ зургадугаар сард баталснаар Үндэсний бөхийн далай аварга цолыг хассан тул даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолтой болох нь тодорхой болоод байгаа билээ.
Б.ЭНХ
News.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих