Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны 7 дугаар сарын 05-ны 08-20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
баруун хойноос секундэд 7-12 метр. Баян-өлгий, Завханы нутаг,
Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 17-22 хэм, Говь-алтай,
Баянхонгорын өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан
байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр
бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 23-28 хэм
дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар
бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд
5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд
хэсгээр 20-25 хэм, өмнөд хэсгээр 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм
дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн
баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун
өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.
2014 оны 7 дугаар сарын 06-наас 2014 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 6, 9-нд баруун болон төвийн нутгаар, 7, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд зарим газраар, 7, 8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Говь, талын нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих