Хурдан морь унах нь хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар
тогтоолын хавсралтаар батласан, унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал,
аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй эрүүл мэнд
нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрхзүйн
зохицуулалт бий. Наадам дөхөж буй үед хурдан морь унаач хүүхдүүдтэй
гэрээ байгуулахыг МХЕГ-ынхан онцолж байна. Хохирсон тохиолдолд хохирлоо
нөхөн төлүүлэх, уяач нарт хариуцлага хүлээлгэх баримт бол гэрээ болох
аж.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хяналт шалгалтыг орон даяар зохион байгуулж эхэлжээ. Хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг Морин спорт уяачдын холбоонд сануулжээ. Хууль, дүрэм журам, стандартыг хангаагүйгээс гарсан зөрчлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстой аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3878
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих