...Үхэвч үлдэх ясыг минь хучих шороо Монголынх
Үрэгдэвч үнэнээр минь дурсах хойчис Монголынх
Үрсийн минь зоригийн та нар хугална уу гэхээс нугалж чадахгүй
Үлдэгсдийн минь омгийг та нар халхална уу гэхээс хааж дийлэхгүй
Амь тасравч өртөөлөн эргэх сүнс минь Монголынх
Арга барагдавч аргамжаалан залгах удам минь Монголынх
Ардын минь итгэлийг та нар аргацаана уу гэхээс алдруулж чадахгүй
Аугаа түүхийн мөрийг та нар арчина уу гэхээс арилгаж дийлэхгүй
Би-шаахайны мөртэй шалан дээр тэргүүн дарж нөхцөхгүй
Би-салхин заяат хүлгийн дөрөө жийх шиг босоо одно
Би-харь дайсны өмнө өвдөг бохирч хэвтээ үхэхгүй
Би-харцага шонхор салхи зүсэх шиг өөдөө эцэслэнэ
Өвгөдийн ясаараа сийлж тамгалсныг
Үр удам минь мэдтүгэй гэж би цусаараа чийглэж тодруулав
Үндэс язгуур чинь хөх тэнгэрийн харьяат байгаа цагт
Өнө мөнхийн дардастай тусгаар тогтнолоо сахиж яв, хамгаалж яв...
Срона. 2014.07.01
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих