Луу хэмээх домгийн амьтны тухайд.
Луу бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг. Одоо дэлхий нийтээр хятадынх гэж ойлгодог болсноос биш уул шугамандаа нүүдэлчдээс гаралтай ойлголт юм.
Хүннүгийн нийслэл "Луут хот" нь одоогийн Орхоны хөндийд байжээ.
Хүннүгийн Шаньюйгийн титэм мөн Луу ороосон, бүсний арал нь луун
чимэглэлтэй байв.
Мөн Хубилай хааны үед цэргийн хувцас, дуулга "Хөх луу"-ны дүрслэл агуулсан байдаг.
12 жил амьтантай цаг тоолол Хүннүгийн үед үүсчээ. 12 жил амьтантай цаг тоолол нь жилийн дөрвөн улиралтай нүүдэлчин амьдралд зохицсон тоолол бөгөөд Хүннү улс өмнөд, хойд болон хуваагдахад өмнөд Хүннү нангиадын бүрэлдэхүүнд оржээ. Улмаар Хүннүгийн аймгаас 12 жилтэй цаг тооны литийг авч ашигласан тухай нангиадын эртний сурвалж бичигт үлджээ.
Хожим хятадууд 12 жилээс Лууг бэлгэдэлт амьтан болгон сонгохдоо өөрсдийн улаан өнгөөр дүрсэлдэг болсон байна.
Хубилай хааны цэргийн хувцас хөх луутай байдаг. Мөн лууны хумсны тоо Монгол луу, Хятад луу ялгаатай ажээ.
Дундговь болон Увс аймгийн нутгаас нисдэг үлэг гүрвэлийн яс олдсон нь
эрт цагт амьдарч байсан үлэг гүрвэлийг монголчууд "Луу "гэж нэрлэдэг
байсан гэх таамаглал байдаг.
Мөн Үлэг гүрвэл гэхээр хэвлээр явагч
мэтээр нэрлэсэн нь буруу ойлголт ажээ. Үлэг гүрвэл гэж балар цагийн
амьтад нь дан ганц мөлхөгч гэхээсээ илүүтэй нисдэг, усанд гарамгай
сэлдэг амьтад байсан.
/Билгүүн номч Б.Ринчений хүү доктор,археологич Р. Барсболд /
Энэ мэт мэдээ сэлт Луу дан ганц хятадынх биш гэдгийн нут гэрч болно.
Өөрсдийнхөө өв соёлыг таньж мэдэхгүй бол бусдынх хэмээн бат итгэж болохгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих