Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойр дотны хүмүүс улсын мөнгө хувьдаа завшсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхлээд байна. Охиных нь хэрэг шалгагдаж дуусаагүй байтал ахлах зөвлөх Л.Гансүх нь АТГ-т шалгагдаж эхэлжээ. Өчигдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Л.Гансүх нь урьдчилсан байдлаар улсад 3,6 тэрбум төгргийн хохирол учруулсан байж болзошгүй нь тогтоогдсон хэмээсэн юм. Тэрбээр "Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг шалгаж эхэлсэн. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөг яригдаж болзошгүй байна. Цаашид шалгалт үргэлжилнэ. Ямартай ч нийслэлийн иргэдийг нүүрсээр хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа төсвийн мөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү хэрэгт Л.Гансүхийг УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайдаар ажиллаж байх хугацаанд туслахаар нь ажиллаж байсан хүмүүс, өөрийнх нь эхнэрийн төрсөн дүүгийнх нь хүүхэд, ах дүү, садан төрлийн болон бусад хамаарал бүхий иргэд оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа” гэсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг охиноо улсын мөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн тухай шуугиан гарах үед "гомдож байна” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл энэ удаад ахлах зөвлөхийнхөө холбогдоод байгаа хэрэгт ямар тайлбар хийх нь олны анхаарлын төвд байна.
Н.Батаа
http://uls.mn/legal.html?id_28342
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих