Гонсало Игуайны оруулсан гоолын ачаар Аргентин Бельгийг буулган авч ДАШТ-ийн хагас шигшээд үлдлээ. Тэд хамгийн сүүлд 1990 онд тэмцээний энэ шатанд үлдэж байсан юм.
Бразилын нийслэлд явагдсан уг тоглолтыг 68551 үзэгч цуглан үзсэн. Итали шүүгч Никола Риццолийн шүүсэн уг тоглолт хаалга руу чиглэсэн цохилт цөөнтэй, алдаа зөрчил ихтэй өрнөв.
Игуайн найм дахь минутад гоол оруулснаар шигшээ багтаа хийсэн сүүлийн зургаан тоглолт буюу 528 минут гоол оруулаагүй хар цувралаа төгсгөл болгож байна. Тэмцээний эхнээс төдийлөн сайнгүй байсан Наполигийн довтлогч энэ ДАШТ-ий дебут гоолоороо багтаа тун чухал хожил авчирлаа.
Хүнд хэцүү энэ ялалт Аргентинд амар ирээгүй. I үеийн 33 дахь минутад багийн лидерүүдийн нэг Анхель Ди Мария бэртэл авч Бенфика-гийн түүнийг сэлгэн Энцо Перес талбайд орж ирсэн юм. Серхио Агуеро-гийн бэртэл дээр нэмээд Ди Мария бэртэл авсан нь Сабелья-гийн багийн довтолгооны шугамыг сулруулж байна.
Гэхдээ шар хуудасны торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжсөн Маркос Рохо дараагийн тоглолтоос эргэж ирнэ. Түүний байрыг энэ удаа Хосе Мария Басанта нөхөн тоглосон юм. Мөн ахмад туршлагатай Мартин Демичелис, Лукас Билья нар Аргентиний хамгаалалтын шугаманд анх удаа хамт багтсан байлаа.
Хагас шигшээд Аргентин Нидерланд - Коста Рика-гийн аль хожсонтой тоглох болно. Харин нөгөө талд Бразил - Германы багууд тоглохоор болсон. Дэлхийн аваргын түүхэнд өмнө нь Аргентин, Бразилын багууд хамтдаа хагас шигшээд үлдэж байгаагүй юм байна.
Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Марк Вильмотс уг тоглолтонд Кевин Миральясыг гараанд багтааж Мертенсийг сэлгээнд үлдээсэн. Гэвч Эвертоны залуу багтаа тус хүргэж чадахгүй байсаар 59 дэх минутад сэлгэгдсэн юм.
Хэрвээ ирэх тоглолтонд Ди Мария оролцохгүй бол довтолгооны бүх ачаа багийн ахлагч Мессигийн нуруун дээр ирэх болно. Барса-гийн супер од энэ ДАШТ-д нийт 18 гоолын боломж үүсгэн бусдыг манлайлж байна. Тэрээр 4 гоолтой Неймар, Томаш Мюллерийн хамтаар Хамес Родригесийн араас нэхэж байгаа.
Месси уг тоглолтонд гоолын тоогоо тав болгох боломжтой байсан боловч Куртуа-г нэгийн эсрэг нэгийн тулаанд аргалж чадаагүй. Гэхдээ Месси энэ өдөр шигшээ багийн 91 дэх тоглолтоо хийж Диего Марадона-тай энэ зэрэгцсэнийг онцлох хэрэгтэй. Мара шигшээ багийн карьераа 34 гоол оруулсан Месси аль хэдийнэ 42 бөмбөгтэй болчихсон байгаа.
7 сарын 5. Бразилиа. Цэнгэлдэх"Националь". |
|
АРГЕНТИН - БЕЛЬГИ- 1:0 (1:0) |
|
Гонсало Игуаин, 8 (1:0). |
|
Аргентина |
Бельгия |
Серхио Ромеро |
Тибо Куртуа |
Пабло Сабалета |
Тоби Алдвервейрелд |
Эсекьель Гарай |
Венсан Компани |
Мартин Демичелис |
Даниэль Ван Бюйтен |
Хосе Мария Басанта |
Ян Вертонген |
Лукас Билья |
Аксель Витсель |
Хавьер Маскерано |
Маруан Феллаини |
Анхель Ди Мария, 33 |
Кевин Миральяс, 59 |
Эсекьель Лавесси, 71 |
Кевин де Брюйне |
Лионель Месси |
Эден Азар, 76 |
Гонсало Игуаин, 81 |
Дивок Ориги, 59 |
Сэлгээ: |
|
Энцо Перес, 33 |
Дрис Мертенс, 59 |
Родриго Паласио, 71 |
Ромелу Лукаку, 59 |
Фернандо Гаго, 81 |
Насер Шадли, 76 |
Шар хуудас: |
|
Лукас Билья, 75 |
Эден Азар, 53 |
|
Тоби Алдвервейрелд, 68 |
gogo
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих